CPSI NewsWire MN нь Си-Пи-Эс Интернэйшнл ХХК (CPSI)-иас хүргэдэг хөрөнгийн зах зээлийн мэдээллийн үйлчилгээ юм. CPSI нь жижиг дунд уул уурхайн компаниудад хөрөнгө босголтоор мэргэшсэн Австралийн CPS Securities брокер/андеррайтерийн компанийн Монгол дахь маркетинг хариуцсан оффис бөгөөд энэхүү мэдээнд долоо хоног тутамд өнгөрөгч өдрүүдийн онцлох мэдээг тоймлон хүргэх болно.
CPSI NewsWire-ийн мөн Twitter, Facebook-дээр дагна уу
Centerra Киргизийн алтны уурхайн бүтээгдхүүний тоо хэмжээгээ буурууллаа
3 дугаар сарын 17 (Reuters) Канадын уул уурхайн Centerra Gold (CG.TO) нь Мягмар гаригт Киргистан дахь өөрийн уурхайн 2012 оны бүтээгдхүүний урьдчилсан тоо хэмжээг ойролцоогоор 3 % бууруулж буйгаа мэдэгдсэн ба энэ нь Төв Азийн эдийн засгийн тогтвортой бус байдлыг бууруулк тэнцвэржүүлнэ хэмээн үзжээ. Centerra нь өмнө нь Кумтор дахь 2012 оны алтны үйлдвэрлэлийн урьдчилсан тайлангаа 575,000-625-000 унц хэмээн үзсэн бол энэ нь өнгөрсөн жил 583,156 унц болж буурсан билээ. Тус компани нь өнгөрсөн жилд алтны үйлдвэрлэлийнхээ 90 гаруй хувийг тооцоолк чаджээ.
S&P: Mongolian Mining-н рейтинг шинээр бонд гаргаснаас болж өөрчлөгдөхгүй.
3 сарын 23нд (Standard & Poor's) S&P-н рейтингийн үйлчилгээний хэлтэс Монгол дахь коксждог нүүрс олборлогч болох Mongolian Mining Corp-н (HK:975) (MMC; B+/Stable/--) 2017 онд дуусах бондын үнэлгээг бонд нэмж гаргасанаас үл хамааран өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэв.
S&P-н таамаглаж байгаагаар компаний элэгдэл, татвар, зээлийн хүүгийн зардлийн өмнөх ашиг болон зээлийн харьцаа 2.6-с 2.9 болж өсөх юм байна. Мөн түүнчлэн бондын хэмжээг 600 сая доллар болгож өсгөснөөр компаний үйл ажиллагаанаас орж ирэх мөнгөн урсгал, нийт зээлийн харьцаа 2012 онд ойролцоогоор 24%-р буурах болно. Эдгээр харьцаанууд нь 2012 болон 2013 онд бидний таамаглаж байсан хэмжээнд байга ба үүнээс үүдэн бид Mongolian Mining Corp-н В+ зээлийн үнэлгээг хэвээр байлгах болно.
Mongolian Growth Group ажилчиддаа хувьцааний опцион огохоор шийдвэрлэв
3 сарын 23 (Filing Services Canada) Mongolia Growth Group Ltd. (YAK - CNSX) өөсрдийн ажилчиддаа компанийхаа хувьцааг нэгж бүрийг нь $4 доллараар худалдаж авах эрх бүхий 190000 ширхэг 5 жилийн хугацаатай опцион тарааж өгөх шийдвар гаргаснаа зарлав.
"Asia Mining Awards"-т монголчууд ноёрхлоо
3-р сарын 26 (Mongolian Mining Journal) Өнгөрсөн долоо хоногт Хонконг хотноо "Mines and Money Hong Kong 2012" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тав дахь удаагийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк гээд нийт 2500 орчим төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн баг гурав дахь жилдээ сурвалжиллаа.
Энэ жилийн "Mines and Money Hong Kong 2012" чуулга уулзалтын нэг онцлог нь анх удаа "Asia Mining Awards"-ыг зохион байгуулсан юм. Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу 22-нд Азийн уул уурхайн салбарын шилдгүүдийг нийт 6 номнинациар шалгаруулсан. Анхны "Asia Mining Awards"-т Монгол болон Австрали илт давамгайлжээ. Таван номинацид нь Монголтой холбоотой компаниуд ялсан нь Монгол Азийн төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт анхаарлын төвд орсон, гол тоглогч орон болсон гэдгийг харуулж байна.
Ингээд номинаци тус бүрд ялагчдыг танилцуулъя.
Оны шилдэг нээлт- Австралийн Indochine Mining компани, Камбоджид алт зэсийн том нөөц илрүүлснээрээ уг номинацид шалгарсан байна
Оны шилдэг гэрээ хэлцэл- "Хүннү Коал". Австралид төвтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг уг компани Австралийн бирж дээр 0,20 австрали доллараар IPO хийж, 18 сарын дараа 1,80 австрали доллараар буюу компанийнхаа үнэлгээг 9 дахин өсгөн Тайландын "Банпу"-д зарагдсан нь оны шилдэг хэлцэл болсон байна.
Оны шилдэг төслийн хөгжүүлэлт- Монголын "Оюутолгой" төсөл. Ирэх жилээс олборлолт нь эхлэх "Оюутолгой" төсөлд нийтдээ 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа.
Оны шилдэг сангийн менежер- "Файрбөөрд глобал сан"-гийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг, менежер Жеймс Пассин. 2010 онд Монголд Mongolia Fund Class A санг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сангийн хөрөнгө нь 161 хувиар өссөн бол 2011 оны нэгдүгээр улиралд 90 хувиар өссөн байна.
Оны шилдэг уул уурхайн орон- Монгол. Сүүлийн хэдэн жил дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг эхлүүлснээрээ уул уурхайн салбарын мэдээллийн цөм нь болж чадсан орон.
Оны шилдэг хүн- Роберт Фрийдланд. "Айвенхоу Майнз"-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал. Дэлхийн уул уурхайн хамгийн сонирхол татахуйц төслийг нээж, эхлүүлсэн.
Moody Монголын 4 банкны үнэлгээг буулгах төлөвтэй байна.
3 сарын 26 (Reuters) – Голомт банк, Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас банкууд орж байгаа юм байна.
Хөрөнгө оруулалтын сан: Монгол эдийн засаг 20% өснө.
3 сар 26 (CNBC) Монгол улс энэ жил 20 хувиар өснө гэж Silk Road Management-ын Алишер Али ярилцлагадаа хэлжээ.
Оюу Толгой болон бусад уул уурхайн төсөлүүд эдийн засгийн өсөлтийн гол хөшүүргэ болно. Эдийн засаг нь өөрөө бага учир таваарын үнийн бууралт нь өсөлтөд нөлөөлөх нь бага байна гэж хэлжээ. Silkroad нь Монголд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй сая долларын хөрөнгө оруулалтын сан бөгөөд хувийн бизнес, улсын төсөл, болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг компани юм.
Хятад дахь эдийн засгийн өсөлтийн удаашрал нь Монголд нөлөөлөх нь бага учир нь Хятад урт хугацааны тогтвортой нийлүүлэлттйн гэрээ байгуулах сонирхотой байгааг дурьджээ.
Хятадын Шинхуа Монгол дахь уурхайтай хамтрах сонирхолтой хэвээр байна.
Хонгконг 3 сарын 26 (Роетерс) Шинхуа Энержи ХК, Хятадын хамгийн том нүүрс олборлогч Монголын Таван толгойн уурхай дээр хамтран ажиллах талаар хэлэлцээрийг сонгуулийн дараа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Шинхуа Энержи захирал Лин Вен "Энэ жил Монголд сонгуулийн жил учир бид сонгууль дууссаны дараа хэлэлцээрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна" гэж ярилцлагадаа хэлжээ.
Шинхуа нь туршлага, Хятадын зах зээл дахь байр суурь, техник, тоног төхөөрөмж, тээвэрлэлийн зэрэг давуу талтай учир хамгийн хүчтэй өрсөлдлөгчидийн нэг гэж ярилцлагад дурьджээ.
ТУЗ-ын дарга Занг Зиву мөн Монгол өвөр Монголын Баотоу хотыг холбосон төмөр зам энэ онд нээгдэхээр Шинхуагын давуу талыг нэмэгдүүлнэ гэж мэдээлжээ.
DRAIG 2 ӨРӨМ МОНГОЛ ДАХЬ НҮҮРСНИЙ ЛИЦЕНЗ ДЭЭРЭЭ АВЧИРЧЭЭ.
3 сарын 26, Draig Resource (ASX:DRG) --
• 2 өрөмийг лицензийн газарлуу явуулжээ.
• 1-р шатны өрөмдлөг 3 сарын 31нээс эхлэхээр болжээ.
• Өвөрхангайн Тээг (13879х) лиценз дээр өрөмдлөг хийнэ.
• Нийт 2000метр 13 цооног өрөмдөх юм байна.
• 2012 оны 2-р улиралд JORC нөөц зарлахаар төлөвлөж байна.
Erdene Resources: Төслүүдийн үйл ажиллагааны бол жилийн санхүүгийн тайлангаа гаргав
HALIFAX, NOVA SCOTIA--(Marketwire – 2012 оны 3 сарын 27) - Erdene Resource Development Corp. ("Erdene" or "Company") (TSX:ERD)
Bestway International 24.4 сая Гонгконг долларын 500 сая ширхэг хувьцаа гаргана
Босгосон 24.4 сая Гонгконг доллар нь ерөнхий ажлын капиталд орох юм байна.
ARBAYANKHANGAI JSC-ын хувьцааны тендерийг санал болгож байна
3 сарын 27 (MSE). 2012 оны 03 сарын 14-ны Өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан 55-р шийдвэрийн дагуу "Арбаянхангай" Хувьцаат Компанийн 75,15% буюу 60,153 ширхэг хувьцааг эзэмшигч Б.Гэрэлмаа, Б.Дайчинхүү, Б.Батбилгүүн нар үлдэгдэл 24,85% буюу 19,887 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 200 төгрөгөөр худалдаж авах тендерийн үнийн саналыг батлав. Тендерийн санал нь 2012 оны 03 сарын 14-ны өдрөөс хойш ажлын 60 хоног хүчин төгөлдөр үргэлжилнэ.
1733 хаалтын ханш HK$1.83 Даваа гараг
Winsway: 2011 оны 12 сарын 31 ЖИЛИЙН ТАЙЛАН
3 сарын 27, WINSWAY COKING COAL HOLDINGS LIMITED (HK:1733) --
САНХҮҮГИЙН ҮР ДҮН
• Компаний нийт борлуулалт 2011 онд 11610 сая ХК долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 25.22% буюу 2338 сая ХК доллараар нэмэгдсэн байна.
• Нийт ашиг нь 2011 онд 1051 сая ХК долларт хүрсэн нь 2010 оноос 122 сая ХК долларт хүржээ.
• Нэгж хувьцаанд ноогдох ашиг нь 0,275 ХК доллар байсан байна.
• ТУЗ 0,016 ХК долларын ноогдол ашиг зарлажээ.
Алтан Rio нь Монгол Улс дахь өрөмдлөгийн ажлаа амжилттай дуусгаж Хавчуу төслийн өрөмдлөгийн ажлаа эхлэхээ мэдэгдлээ
Vancouver, March 27 (Financial Press) Канадын уул уурхайн "Алтан Rio Minerals Limited" (TSX Venture: AMO) нь Монгол Улсын эрдэс байгалийн баялаг бүхий газар дахь өөрсдийн зэс болон алтны төслийн тогтоосон газраа өөрчиллөө. Тухайн компаний хайгуулын ажил нь Монгол Улсын бүхий л газарт хийсэн ба гол суурь нь Монгол Улсын баруун хэсэг дэхь Ховдын ойролцоо Алтайн нурууны ойр оршин Чандмань- Ёл
зэс алтны төсөлт төвлөрч байгаа ба Хавчуу алтны хайгуул төсөл нь Centerra Gold Boroo mill цогцолбороос 14 километр зайд Монголын хойд хэсэгт байрлаж буй билээ. Эдгээр хоёр төсөл нь зэрэгцэн эрчимтэй өрнөж буй ба тухайн компани нь саяхан Чандмань дахь 2011 оны өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн Хавчуу дахь өрөмдлөгийн ажлын эхлэл болон Чандмань дахь 2012 оны төлөвлөсөн өрөмдлөгийн төлөвлөгөө зэргийг танилцуулсан билээ. Тухайн компани 1400км2, өмнө нь хайгуул хийгдэж байгаагүй Чандмань- Ёл нь өөрийн цараа тэлж 9 100%-ийн лизенцтэй хэсэг болсон ба үүний тав нь 2,5% цэвэр төмрийн хүдэр хайлуулах үйлдвэр нь гуравдагч талд өглөгтэй ажээ.
Petro Matad нь хатагтай Амарзул Туулыг Удирдах Зөвлөлийн гүшүүнээр томиллоо
3 дугаар сарын 27, Petro Matad Limited (MATD:LN) Petro Matad –ын хатагтай Амарзул Туулыг тухайн компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн гүшүүнээр томилж буйгаа баяртайгаар мэдэгдлээ. Хатагтай Амарзул (Амараа) нь 2006 онд байгуулагдсанаас нь хойш Petro Matad-ын салбар болон түүний салбар компаниудад ажиллаж байгаа ба тэрээр тухайн компанийг 2008 онд AIM жагсаалтанд багтахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба 2009 онд 4 болон 5 дугаар сарын блокын тухай Монгол Улсын Засгийн Газартай бүтээгдхүүн хуваарилах гэрээ хийж гарын үсэг зурахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Petro Matad-ын Монголын салбар компаниуд болох "Petro Matad" ХХК болон "Capcorp Mongolia "ХХК ын Захиралаар тэрээр Монгол дахь тухайн группын үйл ажиллагаа тухайлбал Монгол Улсын хувьцаа эзэмшигчид үүн дотроо Засгын газрын агентлагууд зэрэгтэй харилцах харилцааг зохицуулж мөн тухайн Группын гүйцэтгэх удирдлагын хооронд үйлчлэх ажлыг гүйцэтгэж ажээ.
"Mongolian Growth Group" ХХК нь AGM өдрийн товоо зарлаллаа
2012 оны 3 дугаар сарын 27, Calgary, Alberta CANADA, /FSC/. Mongolian Growth Group ХХК. (YAK-CNSX), ("MGG" or the "Company") нь тухайн жилийн хурлын товоо 2012 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 2:00 цагт Торонто хотын, 1 Harbour талбай баруун боомтын цайз / Westin Harbour Castle/-д хэмээн тогтоосноо мэдэгдлээ. Хэрвээ та энэхүү хуралд оролцохыг хүсвэл Genevieve Walkden-ы Gwalkden@mongoliagrowthgroup.com имэйл руу хандана уу.
Харанга: Дахин нэмэлт хоёр төмөрийн хүдэрийн орд Сэлэнгэ аймагт нээлээ
3-сарын 28, Haranga Resources Limited (ASX:HAR) --
Сэлэнгийн Төмөрийн хүдэрийн төсөл хамрагдах газар нутагт Дунд булаг болон Хүйтэн гол гэх хоёр төмрийн орд батлагдалаа.
Дунд Булагын хайгуулын төлөвлөгөөний хэмжээ 120-150 сая тонноор батлагдсан ба тасралтагүй үргэлжилсэн хүдэрийн биет тогтоогдсон байна. Мөн Хүйтэн голд сайн чанарын төмөрийн хүдэртэй нь батлагдалаа. Тус хоёр орд газрын хөрс хуулалт 2011 онд эхэлж, 2012 оноос хайгуулын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байна.
…
North Asia Resources Holdings limited компаний жилийн тайлан нийтлэгдэлээ.
3-сарын 28, North Asia Resources Holdings Limited (HK:61) --
2011 оны санхүүгийн жилд тус групп нь төмрийн хүдэр болон алт олборлох үйл ажиллагаандaa төвлөрч, түүний хажуугаар нүүрсний худалдаа болон ложистикийн асуудалаа түлхүү анхаарч ажилсан байна.
Тус груpp нь 2011 онд ямар нэгэн шинэ төсөл болон уул уурхайн ажил эхлүүлээгүй бөгөөд 2010 онд 2 төмөрийн хүдэрийн орд худалдан авч хоёр талын гэрээний үндсэн дээр 2011 онд тус группын эзэмшил болсон байна.
Төмөрийн хүдэр:
Тус групп нь Оюут Овоо ордын хайгуулын лиценз эзэмшдэг Golden Pogada компаний99.99 хувийг эзэмшдэг.
2011 онд грүпп нь Оюут Овоо уурхайд гарсан техникийн асуудлаас болж төмөрийн хүдэрийн борлуулалт хийгээгүй бөгөөд 2012 онд Оюут Овоогooс Эрээн хүртлэх ложистикийн асуудлыг шийдвэрлэх тал дээр эрчимтэй ажиллаж байна.
Алт:
Тус группын охин компани болох Dadizi Yuan LLC нь Дархан уул аймагт орших Хар ямаат хонгорын алтын орд болон Шарын голын алтны ордын хайгуулын лицензийг эзэмшдэг. 2011 оын 6-р сараас эхлэн албан ёсоор олборлолтоо эхлүүлсэн бөгөөд, өнгөрсөн жилийн хувьд борлуулалт амжилттай явагдсан байна.
…
FeOre нь Эрээний төмрийн хүдрийн техник эдийн засгийн дүгнэлтийг Засгийн Газар баталсны дараа барилгын ажлаа эхлэхээр бэлтгэж байна
3 дугаар сарын 28 (Proactive Investors) FeOre (ASX:FEO) Засгийн газрыг тухайн төслийн техник эдийн засгийн дүгнэлтийг баталсаны дараа Монгол улс дахь Эрээний төмрийн хүдрийн төслийн дэд бүтцийн барилга байгууламж болон бусад ажлуудыг хийж эхлэх болно. Энэхүү компани нь АSХ-д жагсаалтад багтсаны дараа 3 сарын дараа энэхүү замын шон тавих ажлыг авсан билээ. Энэхүү судалгааг болон бусад хүрээлэн буй орчны нөлөөлөл орон нутгийн шаардлага шинэчлэл эсвэл энэхүү техник эдийн засгийн дүгнэлтийн өөрчлөлт зэрэг материалуудыг 3 сар хянасаны дараа Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар энэхүү төслийг баталжээ. Энэхүү техник эдийн засгийн судалгаага батлах нь Эрдэс баялаг эрчим хүчний яаманд ихээхэн чухал ба тухайн яам нь уурхайн үйл ажиллагааг явуулах тухай шийдвэрийг гаргах комиссийг томилох ажээ.
Петровис нь 84.5 ММС хувьцаагаа 7.5 HK$/ ХонгКонг доллараар арилжах хувьцааны хувиа 11.4%-9.1% болголоо
3 дугаар сарын 28-н, Mongolian Mining Corporation (HK:975) Disclosure of Interest Notice
Guildford: МОНГОЛД ОЛДСОН ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРДООС ОНЦЛОХ НЬ
3 сарын 30, Guildford Coal Limited (ASX:GUF) --
Хайлуур жоншны ил эрдэсжилт говийн төвийн бүсийн лицензтэй талбайгаас олдсон
Овоолгын дээжийн лабораторын шинжилгээний хариугаар хайлуур жоншны эрдэсжилт нь керамикийн зэрэглэлтэй байх магадлалтай байгаа аж
Соронзон хайгуулын анхан шатны шинжилгээгээр ил эрдэсжилт болон овоолгын дээжийн байршлууд огтлолцсон талбай нь уртаараа 3км, өргөнөөрөө 1км орчим
Эрдэсжилтийн төрөл болон чанарыг нарийвчлан тогтоох анхан шатны өрөмдлөгүүд болон газрын зурагжуулах ажлууд 4 сард эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж
…
Black Ridge Mining: "Авдрант" газрын ховрын ордоос 25 сая тонн хүдэр илрүүлнэ
3-р сарын 30 (Mongolian Mining Journal) Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Black Ridge" компани Монголын газрын ховор элементийн салбарт орж ирж буй шинэ компани юм. Тус компани Төв аймагт газрын ховор элементийн "Авдрант" хайгуулын төслийг өөр нэг компанитай хамтран хэрэгжүүлж буйгаа энэ сарын эхэнд мэдээлсэн.
Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоогоод байгаа юм. "Black Ridge" хайгуулын ажлаар зууван хэлбэрийн 550 метрийн урт 200 метрийн өргөнтэй, 20-25 сая тонн хүдэр илэрнэ гэсэн тооцоотой байна.
Энэхүү хүдэр дэх газрын ховрын хүнд элементийн агууламж нь 300-400 ppm байх магадлалтай ажээ. Өөрөөр хэлбэл хүдэр дэх элементийн агууламж 0.03-0.04 хувь гэсэн үг.
"Авдрант" төслийн талбай нь Улаанбаатараас зүүн зүгт 80 км-ийн зайд 7750 га газрыг хамарч буй юм.
"Авдрант" дахь газрын ховор элементийн илэрцийг 1970-аад онд Оросын геологичид илрүүлж байжээ.
Одоогоор газрын ховор элементийн нийлүүлэлт Хятадаас хэт хамааралтай байна. Учир нь тус улс газрын ховор элементийн зах зээл дэх нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаараа хангадаг. Хятад улс 2009 онд 50 мянган тонн газрын ховор элемент экспортолж байсан бол 2010 оноос эхлэн экспортоо 30 мянган тонн болгож бууруулсан юм. Харин энэ хугацаанд дэлхийн улс орнуудын газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм.
2015 он гэхэд дэлхийн газрын ховор элементийн хэрэглээ 185-210 мянган тонн болох төлөв гарчээ. Энэ үеэр дэлхийн газрын ховор элементийн зах зээлд 45-70 мянган тонн газрын ховор элементийн хомсдол үүсэх магадлал өндөр байна.
Haranga: ТУЗ-ын шинэ гишүүн
3 сарын 30, Haranga Resources Limited (ASX:HAR) --
Haranga Resources Limited Ноён Daniel Crennan-ийг ТУЗ-д гүйцэтгэх албаны бус гишүүнээр орсныг мэдэгдэхэд таатай байна.
Ноён Daniel Crennan нь хуульч мэргэжилтэй ба Мельбурн ба Перт хотуудад ажилладаг байна.
Ноён Daniel Crennan нь урьд өмнө нь Хүннү Коал-ын ТУЗ-ийн гүйцэтгэх албаны бус гишүүнээр ажиллаж байсан ба одоогоор Castillo Copper Limited-ийн мөн захирлаар ажилладаг юм байна.
2011 онд хамгийн их татвар төлсөн 100 татвар төлөгчид
---
Бадрал МӨНХДӨЛ
Харилцагчийн Ахлах Менежер / Гүйцэтгэх Захирал
Си-Пи-Эс Интернэйшнл ХХК
Утас/Факс: +976-11-321326
Гар утас: +976-99996779
И-мейл: mogi@cpsinternational.mn
P Энэхүү и-мейлийг хэвлэхээс өмнө байгаль орчинд учруулах нөлөөг бодолцож үзнэ үү
Сэнтрал Тауэр · 12-р давхар · 1213 тоот · 2 Сүхбаатарын Талбай
Сүхбаатар Дүүрэг 8 · Улаанбаатар 14200 · Монгол улс
Си-Пи-Эс Интернэйшнл нь Баруун Австралийн Перт хотод төвтэй Австралийн Санхүүгийн Үйлчилгээний Лицензийн эзэмшигч бүхий CPS Securities брокер, санхүүгийн үйлчилгээний компанийн Монгол дахь маркетингийн оффис юм. Австрали болон олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох хүсэлтэй бол +976-99996779 эсвэл mogi@cpsinternational.mn гэсэн хаягаар холбоо барина уу.
Disclosure/Disclaimer
CPS Securities, its directors and employees advise that they may hold securities, may have an interest in and/or earn brokerage and other benefits or advantages, either directly or indirectly from client transactions mentioned in correspondence from CPS International.
CPS International advise this email contains general information only and does not include advice. In preparing this communication, CPS International did not take into account the investment objectives, financial situation and particular needs of any person. As with any speculative mining company there are significant risks.
No comments:
Post a Comment