Pages

Wednesday, April 11, 2012

[CPSI NewsWire MN: Голомт Банк 5%-иа Трафигурад Зарж ₮21 Тэрбум Босголоо]

CPSI NewsWire MN нь Си-Пи-Эс Интернэйшнл ХХК (CPSI)-иас хүргэдэг хөрөнгийн зах зээлийн мэдээллийн үйлчилгээ юм. CPSI нь жижиг дунд уул уурхайн компаниудад хөрөнгө босголтоор мэргэшсэн Австралийн CPS Securities брокер/андеррайтерийн компанийн Монгол дахь маркетинг хариуцсан оффис бөгөөд энэхүү мэдээнд долоо хоног тутамд өнгөрөгч өдрүүдийн онцлох мэдээг тоймлон хүргэх болно.

CPSI NewsWire-ийн мөн Twitter, Facebook-дээр дагна уу

 

Трафигура Голомт банкны хувьцааны 5%-ийг худалдаж авав

3-р сарын 30 (Eurasia Capital) Трафигура Голомт банкны хувьцааг худалдан авав. Монголын хоёр дахь том банк болох Голомт банкны хувьцааны 5.02%-ийг 21.2 тэрбум төгрөгөөр \15.9 сая ам. доллар\ худалдан авсан тухай 3 дугаар сарын 27-нд Trafigura Beheer B.V. мэдэгдэв. Энэ нь 2011 оны 6 дугаар сард Голомт банкны хувьцааны 10.7%-ийг Swiss-MO AG-д 25 тэрбум төгрөгөөр худалдаж авсаны дараа хийгдэж байгаа арилжаа юм. Ингэснээр, Бодь Интернейшнл ХХК \80% гаруй\, Щвейцарь-Мо АГ-ын дараа Голомт банкны гуравдахь том хувьцаа эзэмшигч нь Трафигура болж байна.

Трафигурагийн Монгол дахь Үйл ажиллагаа. Трафигура нь түүхий эдийн дэлхийд гуравт орох трейдер бөгөөд 2011 оны байдлаар худалдааны эргэлт нь 122 тэрбум ам. долларт хүрсэн. Трафигура 1997 онд анх Эрдэнэтийн Үйлдвэрийн зэсийн баяжмалыг худалдан авахаар Монголд орж ирсэн. Трафигурагийн үзэж байгаагаар, дэлхийд үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегид нь Монгол Улс тэргүүлэх байр суурь эзлэж байгаа гэж Компаний ахлах менежер мэдэгдсэн байна. Тус компани Монголоос төмрийн хүдэр, нүүрс болон зэсийг худалдан авч Хятадын зах зээлд гаргахыг зорьж байна.

Эх сурвалж

 

Овоотын урьдчилсан ТЭЗҮ-ийн талаарх мэдээлэл (Овоотын урьдчилсан ТЭЗҮ-н саатал, Төмөр замын урьдчилсан ТЭЗү-г удахгүй зарлах)

4-р сарын 3, Aspire Mining Limited (ASX:AKM) Компаний Овоотын коксжих нүүрсний төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж дуусах гэж байгаа ба дүнг 4-7 хоногийн дотор зах зээлд танилцуулах тухайгаа Монголын коксжих нүүрс олборлогч Аспайр Майнинг Лимитед мэдэгдэв. 2012 оны эхний улиралд бэлэн болох байсан ТЭЗҮ нь хэдэн долоо хоногоор саатсан нь нөөцийн шинэчилсэн тооцоог оруулж, чанарын шаардлага хангах мэдээллийг оруулахтай холбоотой байсан.

Эх сурвалж

 

Хаан Ресурсийн Торонтогийн Хөрөнгийн биржийн бүртгэлийг хянах тухай

4-р сарын 3 (Marketwire) Торонтогийн хөрөнгийн бирж тус компаний энгийн хувьцааг Түргэвчилсэн Хяналтаар оруулж бүртгэлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан узэх гэж байгаа тухай Хаан Ресурс мэдэгдэв.

Хаан Ресурс ТХБ-д бүртгэлтэй байх стандартыг хангаж байгаа эсэх асуудал нь тухайн компани Монголын Дорнод дахь ураны орд зогсонги байдалд байгаа болон 2011 оны 1 дүгээр сард Монгол улсын Засгийн газар болон түүний төрийн өмчит МонАтом компанийг олон улсын арбитрийн шүүхэд 200 сая ам. долларын хохиролын асуудлаар өгсөн зэргийн шууд үр дагавар юм.

Эх сурвалж

 

Mongolia Growth Group хувьцаа эзэмшигчиддээ 2012 оны 3 дугаар сарын мэдээллийг зарлан нийтлэв

4-р сарын 3 (FSC) Mongolia Growth Group \MGG\ хувьцаа эзэмшигчиддээ 2012 оны 3 дугаар сарын мэдээллийг зарлан нийтэллээ

2012 оны 3 дугаар сарын хувьцаа эзэмшигчиддээ илгээх захидал

Урьдчилсан тооцоогоор, 3 дугаар сарын байдлаар, компаний хувьд нийлбэр дүнгээр MGG-ын мөнгөн урсгал ашигтай гарсан байна. Харамсалтай нь нээлттэй ХК эрхлэн явуулах өртөг өндөр байгаа, хэдийгээр Жордан болон миний бие цалин хүлс авахгүй байгаа ба бусад удирдах албан тушаалтнууд зах зээлийн үнэлгээнээс доогуур цалин авч байна. Хамгийн их зардал нь аудитын хөлс, дараа нь хууль, дагаж мөрдөх журам болон замын зардалтай холбогдон гарсан зардлууд эзлэж байна.

Нааштай үзүүлэлт бол эдгээр ангиллын зардлууд тийм их хэмжээгээр өсөхгүй байна. Цаашид зах зээлийн үнэлгээнээс доогуур байгаа үнэлгээг одоогийн зах зээлийн түвшинд аль болох нийцүүлэх болно. Манай менежментийн өртөг ерөнхийдөө тогтвортой байдлаар хийгдсэн учир манай мөнгөн урсгал цаашид ч нэлээд нэмэгдүүлэх болно. Энэ бүхний үр дүнд бидний мөнгөн урсгал нааштай байна. Бидний хүлээж байгаагаар, нэг удаагийн зардлыг тооцохгүйгээр, энэ нь бидний хувьд үргэлжлэх хандлага байх бөгөөд манай мөнгөн гүйлгээ жилийн хугацаанд бодитоор сайжрах болно.

Тийм учраас, бид хөрөнгө оруулагчдийн 4 аялалыг зохион байгуулахаар төлөвлөж байна (5 сарын 12-15, 6 сарын 9-12, 7 сарын 14-17, 8 сарын 11-14). Эдгээр аялалууд нь манай компанитай улам илүү танилцах мөн бидний нэгэн адил Монголыг бишрэх болно гэдэгт итгэж байна. Хэрэв та бүхэн энэ аялалд оролцохыг хүсвэл, Gwalkden@MongoliaGrowthGroup.com гэсэн э-мейл хаягаар Genevieve Walkden-тэй холбоо барьж, дурдсан хөрөнгө оруулагчдийн аялалуудын аль нэгэнд нь бүртгүүлнэ үү.

Эх сурвалж

 

Chalco, Коксжих нүүрс, Говь, Хөрөнгө оруулалтын маргаан

4 дүгээр сарын  3 (Jon Springer via Seeking Alpha) Aluminum Corp of China \ХХК\ саяханы СаусГоби Ресурсийн 60%-ийн тендер нь Монголын Говийн уул уурхайн цогцолбор болон Монгол Улсын зүг анхаарал татахад үр нөлөөтэй болсон. Гэхдээ энэ чухам яаж шийдэгдэхийг хэлэх аргагүй боловч ямар ч атугай олон зүйлийг эрэгзүүлэх хэрэгтэй болов уу.

...

Эх сурвалж

 

СаусГоби худалдан авах нь Чалкогийн хувьд эргэлт болохгүй

4-р сарын 3  (ET Net) UBS-ийн мэдээлсэнээр СаусГобийг авсанаар Чалкогийн хувьд томоохон эргэлт болохгүй бөгөөд учир нь нүүрсний үнэ хямд болон тээвэрлэлтийн асуудал бэрхшээлтэй байгаа болно.

Судалгаагаар, ханшийн зүрүүгийн ашгийг оролцуулахгүйгээр, СаусГобийн цэвэр ашиг нь 49 сая ам. долларын алдагдалтай байсан ба үйл ажиллагааны алдагдал нь 38 сая ам. доллар байсан.

UBS өөрийн "худалдах" зөвлөгөөгөө хэвээр байлгасаар байгаа ба Чалко суурь үнэ нь 1.9 Гонг Конг доллар.

Эх сурвалж

 

Австралийн Дрейг Компани Тээг лиценз дээрээ өрөмдлөг эхлүүллээ.

4 сарын 2, Дрейг Ресоурсес Лимитэд.

·         Өвөрхангай аймаг дахь Тээг /13879Х/ лиценз дээр өрөмдлөгийн ажил эхлэв

·         1-р шатны өрөмдлөгөөр нийт 13 нүхэнд 2000 метр өрөмдлөг хийгдэнэ.

·         Лицензийн талбай дээр 2 өрөм ажиллана

·         JORC стандартын нөөц 2012 оын 2-р улиралд бэлэн болно.

Дрейг Ресоурсес Лимитэд Өвөрхангай дахь Тээгийн нүүрсний лицензд дээрээ өрөмдлөгийн ажил эхлүүснээ мэдэгдэв.

1-р шатны өрөмдлөгөөр нийт 2000 метр өрөмдөх бөгөөд ихэнх өрөмдлөгийн гүн нь 200м-с хэтрэхгүй байхаар төлөвлөж байна. Геофизикийн судалгааний үр дүнд Тээг лицензийн биет нь гадаргуйд ойрхон байгаа нь тогтоогджээ.

Тээг дэхь өрөмдлөгийн үр дүнгээс хамааран ойролцоо байрлах Нарын Тээг дээр өрөмдлөгийн ажил хийгдэх эсэх нь тодорхой болох аж. Компаний гүйцэтгэх захиралын хэлснээр Тээг дээр 2 өрөм зэрэг ажиллах бөгөөд Тээг дэхь нүүрсний биетийн зузаан, гүн зэрэг нь 2-3 долоо хоногын дотор бэлэн болох ба нүүрсний чанарын судалгаа 4 дэхь долоо хоногоос бэлэн болох юм байна.

Тээгийн лицензийн талбай 22.2 км2 бөгөөд 50 жилийн настай, 5 сая тон нүүрс олборлоод байгаа Баянтээгийн уурхайн хажууд, өмнө зүгт байралдаг байна.

Компани Тээг дэхь талбай дээр өмнө нь 5 цооног өрөмдөж байсан ба дээд тал нь 60м-н зузаантай хар нүүрсний судал олж байжээ.

Эх сурвалж

Энтрээ Гоулд 2011 оны санхүүгийн жилийн үр дүнгээ зарлав.

3 сарын 30нд Энтрээ Гоулд компани 2011 оны 12 сарын 31-р тасалбар болсон санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод болгов. Компаний санхүүгийн тайлан компаний веб хуудас дээр (www.entreegold.com) бэлэн байгаа ба хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр хэвлэсэн санхүүгийн тайланг компани гаргаж өгч болно.

Компаний Гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Грег Крове хэлэхдээ "2011 бол Энтрээ Гоулдын ирээдүйг бататгах бөх үндэс суурь босгосон жил байлаа. Бидний гол төслүүдэд мэдэгдэхүйц ахиц гарсан. Монгол дахь бидний хамтрагч болох Оюу Толгой ХХК-н бүтээн босголтын ажил 75%-тай явж байгаа ба 2012 оны 2-р хагаст ил уурхайн анхны олборлолтоо хийх төлөвлөгөөтэй байна. Оюу Толгой ХХК-н Хойд Хюго ордын газар доорх олборлолт 2015 оноос эхлэх болно. Бидний Оюу Толгой ХХК-тай хамтран байгуулсан компаний орд болох Хойд Хюго-н өргөтгөл хэсэг мөн адил 2015 оноос ашиглалтанд орох болно."

Грег Крове цааш нь хэлэхдээ: "Бидний Монгол дахь төслөөс гадна. АНУ-н Невада дахь Анн Масон төсөл ихээхэн ахицтай явж байгаа бөгөөд нөөцийн хэмжээг амжилттай өсгөж чадсан байна. Хүлээн зөвшөөрөгдөх зэсийн агууламжийн доод хэмжээг 0.3% гэж тооцон өмнө нь мэдэгдсэн таамагласан нөөцийн 75%-г баттай нөөц болгож чадсан байна. Уг төслийн эдийн засгийн тооцоололт 2012 оны 2-р улирал гэхэд бэлэн болно"

2011 оны тайлант хугацаан дахь гол гол үйл явдлууд:

Монголд

Lookout Hill Хамтарсан компани

·         Шинчилсэн уурхайн төлөвлөгөөг 2012 оны 3-р сард гаргасан. Үүний үр дүнд Хойд Хюго ордын өнөөгийн үнэ цэнэ (хямдруулах %-г 8-р тооцсон) 79 сая ам. доллараас 129 сая ам. доллар болж өссөн.

·         Цутгах үйлдвэрийн нийт үнэ цэнэ тонн дутамд 55.57 ам. доллараас 79.40 ам. доллар болж өссөн. Цутгах үйлдвэрийн нийт үнэ цэний тооцоололт нь уурхайн хүдрийн тонн дутмаас олох ашгийг тооцоолдог.

·         Энтрээ-Оюу Толгой ХХК-н хамтран эзэмшидэг Хойд Хюгон Өргөтгөл болон Хэруга ордуудад 2011 онд нийт 14900 метрийн өрөмдлөг хийгдсэн байна.

Уг ордууд дээр хийгдсэн 2012 оны Шинчлэгдсэн Техникийн Тайлан www.sedar.com дээр бэлэн байгаа.

Баруун Шивээ

·         Гадаргуйн шинжилгээгээр 2 өндөр агууламж бүхий сорьц илэрсэн бөгөөд дундаж алтны агууламж нь 4 метр газарт 42.5г/тонн, 3 метр газар 19.3г/ тонн байна.

·         RC өрөмдлөгөөр 3 метр газарт 2.21г/тонн, 2 метр газар 9.32г/ тонн, 8 мерт газар 2.08г/тонн алт илрүүлсэн байна.

Компаний санхүүгийн хувьд

·         Хөрөнгөө баталгаажсан үнэт цаас зарснаас 2.6 сая ам. доллар орж ирсэн

·         Тогоотын лицензийг Монгол компанид 1.5 сая ам. доллараар зарсан

·         2011 оны 4-р улиралд цэвэр алдагдал 4.6 сая ам доллар болсон нь 2010 оны мөн үеийн 7.9 сая ам. долларын алдагдлаас буурсан байна.

·         2010 оын нийт цэвэр алдагдал 20.0 сая ам. доллар (нэгж хувьцаа бүрт 0.19) байсан бол 2011 оны нийт цэвэр алдагдал 17.1 сая ам. доллар  (нэгж хувьцаа бүрт 0.15) болж буурсан байна.

Эх сурвалж

 

SGQ +13.6% өсөлттэй Канадын бирж дээр C$7.52,Хонгконг бирж дээр 1878 +18.16%, HK$60.50 хүрлээ.

Chalco SouthGobi хувьцааг худалдан авч эхэллээ.

Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэгч компани $926 сая доллараар Монголын нүүрс олборлогч компаний 60% худалдан авах санал тавьжээ.

4-р сарын 3 (FinanceAsia) Aluminum Corporation of China (Chalco) өчигдөр SouthGobi Resources (TSX:SGQ, HK:1878) компаний 56-60%-ыг худалдан авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.  Канад болон Хонгконгын бирж дээр бүртгэлтэй тус компани нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг билээ. Хятадын компани хувьцааг зах зээл дээрээс цуглуулсаны дараа 2 компаний гарын үсэг зурсан Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр болох юм байна

Худалдан авах саналыг SouthGobi компаний бүх хувьцаа эзэмшигчидэд тавьж байгаа юм байна. Гэхдээ SouthGobi-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болох Ivanhoe Mines, өөрийн эзэмшилийн 57.6% хувьцаагаа to  ойролцоогоор C$889 million ($898 million) зарахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Chalco, нэгж хувьцааг C$8.48 (Хонгконг доллараар ойролцоогоор HK$65.97) худалдан авах санал тавьжээ.

Энэ мэдээний дараа компани хувьцаа Хонгконг бирж дээр 18.2% хувь өсч HK$60.50 арилжаалгадсан байна.

Эх сурвалж

 

2011 оны эцэст US$13.6 сая бэлэн мөнгөтэй байна.

Manas: 2011 оны тайлан гаргажээ  

4-р сарын 2 (PRNewswire) -- Manas Petroleum Corp. ("Manas") (TSX-V: MNP; OTCBB: MNAP)  2011 оны 12 сарын 31-нээр тасалбар болгосон жилийн тайлангаа тавьжээ.

2011 онд

·         Монголд дахь блок дээрээ судалгаа явуулсан ба  2012 онд өрөмдлөг хийхээр бэлдэж байна.

·         Бусад улсад эзэмшиж байгаа блокууд дээрээ өрөмдлөг хийж эхэлжээ.

·         Албанид 2-3 блок дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Үйл ажиллагааны тайлан

Монгол

2D seismic гэрээ Sinopec компанитай 2011 оны 7 сарын 12нд байгуулсан ба 532 км2 талбайд, мөн 1106 км талбайд үрд дүнгээс шалтгаалань нэмэлт судалгаа хийлгэхээр гэрээ байгуулжээ. 2011 оны 11 сарын 25 гэхэд нийт 1311 км- талбайд судалгаа хийж дуусгасан гэж мэдэгджээ.

Эх сурвалж

 

Petro Matad: Нийт хувьцаа саналын эрх

4-р сарын 2, Petro Matad Limited (MATD:LN) – 

Petro Matad 498,237 ширхэг хувьцааг нэгж бүрийг $0.01 үнэлэн 2012 оны 2ба 3 сард гаргасан байна. Тэрхүү хувьцаа нь нэгж бүр нь 1 саналын эрхтэй гэдэгийг мэдэгджээ. 

Саналын эрхтэй нийт хувьцааны тоо 185063521 болж байгаа юм байна.

Эх сурвалж

 

Канадын "CGBEM" компанийн эсрэг Увсын иргэд өлсгөлөн зарлалаа

4-р сарын 6 (shuud.mn) Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алт багийн иргэдийн "Баян мөрөн" хөдөлгөөнийхөн хугацаагүй суулт зарлаад байсан бол өнөө оройноос эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Тус сумын иргэдийн суулт зарлаж, улмаар өлсгөлөн зарлахдаа хүрсэн шалтгаан нь тэдний амьдарч буй газар нутагт Канадын "CGBEM" компанид ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лиценз олгосон аж.

Канадын компанид уул уурхайн лиценз олгосноор Хар алт багийн 300-400 айлын 2000 гаруй хүн оршин суудаг ба мал идээшлэх, нүүх бэлчээргүй болоход хүрээд байгаа аж.

Энэ асуудлыг Увс аймгийн удирдлагууд шалгаж "Тус компани хуулийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй" гэсэн аж.

Харин "Баян мөрөн" хөдөлгөөний иргэдийн хүсэлтээр аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхэд Байгаль орчинд нөхөн сэргээх үнэлгээ хийлгээгүй байжээ.

Иймд нутгийн иргэд төрж өссөн нутаг орноо хамгаалж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Увс аймгаас төрөн гарсан олны танил хүмүүс болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хаяглан захидал илгээсэн аж. Одоогоор Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг МУГЖ С.Жавхлан хүлээн авснаа мэдэгдэж, маргааш Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал зохион байгуулахаар болжээ.

Тэрээр энэ үеэр Увс аймгийн Бөхмөрөн сумын өнөөгийн байдал, иргэдийн захидлыг олон нийтэд танилцуулах юм байна. Мөн түүнд илгээсэн захидлын хамт ирсэн уул уурхайн ашиглалтад хордоод байгаа "шороо"–г Увс аймгийг төлөөлөн УИХ-д сууж буй гурван гишүүнд хүргүүлэх болсноо мэдэгдэх аж.

Эх сурвалж

 

"Петрочайна Дачин Тамсаг" 650 ам.км газар нэмж авахыг хүсчээ

4-р сарын 6 (mongolnews.mn) Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, тал хээрийн жинхэнэ экосистем Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талд хадгалагдан үлдсэн юм. Харамсалтай нь хар алтны арвин их баялгаасаа болж өнөөдөр Монголд байтугай дэлхийд ховордсон байгалийн энэ үзэсгэлэнт нутаг устаж үгүй болох цаг ирсэн бололтой. Дорнод Монголын дархан цаазат энэ газрын орчмоос Тамсагаар овоглосон газрын тосны их хэмжээний нөөц бүхий сав га зар эхэлдэг. Энэ нь нааш Сүхбаатар, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр үргэлжилдэг бөгөөд сүүлийн 10 гаруй жил 20 орчим компани газрын тосны энэ судал дагуу хайгуул, олборлолт явуулж байгаа юм.

Үүнээс БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" компани хайгуул, олборлолтоороо тэргүүлж, 2010 оноос үйлдвэрлэлийн олборлолтод албан ёсоор шилжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тосны газар /ГТГ/ болон "Петрочайна Дачин Тамсаг" компанийн удирдлагууд 2011 оны зургаадугаар сарын 24-нд Тамсагийн сав газрын "Тосон-Уул XIX" талбайд ашиглалтын талбайн хэмжээг нэмж тогтоохоор хэлэлцэн тохиролцжээ. Энэ дагуу тус компанид 650 ам км газар нэмж өгөх эсэхийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр, танилцуулгаа хүргүүлээд байна.

Эх сурвалжийн хэлснээр ГТГ болон "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн энэ тохиролцоог ЭБЭХЯ дэмжжээ. Харин бусад яам одоогоор судалж байгаа бололтой. Хэрэв үүнийг Засгийн газар дэмжвэл Мэнэнгийн талыг там болгосон энэ компани 650 ам км газар нутгийг маань дахин сүйтгэх эрхтэй болно. Тиймээс Засгийн газар, Газрын тосны газар гэх хоёрхон субьекттэй харьцдаг, тэднээр өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргуулж дөнг өдөг энэ компанийн нууц тохиролцоог олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж

 

Монгол улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн 2011 он болон 2012 оны эхний 2 сарын экспортын хэмжээ, татварын дүн 

4-р сарын 5 (Сангийн Яам) Монгол улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн 2011 он болон 2012 оны эхний 2 сарын экспортын хэмжээ, татварын дүнг мэдээллэж байна.

Эх сурвалж

 

"Монголын тансаг ширхэгт"-ийг дэлхийд таниулна

4-р сарын 5 (mongolnews.mn) Монголын ноос, ноолуурын холбоо, ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банкны "Монгол брэнд" хөгжүүлэх төслийнхөн хамтран худалдааны тэмдэг гаргахаар боллоо. Манай улс жилд үйлдвэрлэж байгаа ноос, ноолууран бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг экспортолдог ч томоохон үйлдвэрлэгчид нь өөрсдийн нэрээрээ дэлхийн зах зээлд гардаггүй, харин зууч лагчдаар дамжуулан борлуулж иржээ. Иймээс Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, мөн нэгдсэн таних тэмдэг бүхий лого, нэршилтэй болгохыг ХХААХҮЯ-наас санаачлаад буй аж.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлд вэрийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг лого, нэршлийн тухай ярихдаа "Ямааны ноолуур, сарлаг, тэмээний ноосыг бүгдийг нь нийлүүлээд "Монголын тансаг ширхэгт" гэж нэрлэхээр болсон. Ингэснээр Монголоос гарал үүсэлтэй, энд бэлтгэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн гэж танигдах юм. Харин логонд ноолуур бол ширхэгт материалын хаан гэдэг утгаар нь "Хаан" хэмээх ерөнхий загварыг сонгосон" гэв.

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 60 гаруй компанийн төлөөлөл хэлэлцэн энэхүү лого, нэршлийг өөрсдийн бараандаа хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэ оны тавдугаар сарын 7-8-нд АНУ-ын НьюЙорк хотноо болох Олон улсын ноос, нэхмэлийн байгууллагын 81 дүгээр конгрессийн үеэр манай улс шинэ брэнд тэмдгээ дэлхий нийтэд таниулах юм байна.

Эх сурвалж

 

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" компани байгуулав

4-р сарын 04 (shuud.mn) Засгийн газрын хуралдаанаар "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" компанийг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.Замын-Үүд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймаг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Цаашид говийн бүс нутаг болон Завхан аймгийг холбох учир цахилгаан дамжуулах сүлжээ улам өргөжин тэлж, үйл ажиллагаа, үйлчлэх цар хүрээ нь өсч байгаа учир ийм арга хэмжээ авч байна.Түүнчлэн "Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ" компани нь цахилгаан эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг зэргийг нь ч харгалзан үзжээ.Мөн хуралдаанаар "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийн ОХУ болон БНХАУ-аас 2008-2011 онд импортоор авсан цахилгаан эрчим хүчний Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татварын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах 2 тэрбум 83 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.Баруун 3 аймгийн хэрэгцээнд зориулж цахилгаан эрчим хүчийг дунджаар 99,7 төгрөгөөр худалдан авч, дунджаар 83,6 төгрөгөөр борлуулж нэг кВт цаг тутамд 15-16,1 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

Эх сурвалж

 

"Гадаад валютын форвард хэлцэл" дугуй ширээний ярилцлага боллоо

4-р сарын 6 (МЭЗФ) Монголын эдийн засгийн форум, Монголын банкны холбоо хамтран 4 дүгээр сарын 5-нд Гадаад валютын форвард хэлцэл сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. 

Тус дугуй ширээний ярилцлагад Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Сангийн яамны СЭЗБГ-ын дарга Б.Батбаяр, Монголбанкны МБСГ-ын захирал Д.Болдбаатар, Монголбанкны ВЭЗГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, МБХ-ны ерөнхийлөгч М.Болд, МБХ-ны гүйцэтгэх захирал Л.Төр-Од, МЭЗФ-ын гүйцэтгэх захирал Б.Найдалаа, Стандарт Чартерэд банкны монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Бонггун Шин (Bonggun Shin) болон арилжааны банкуудын төлөөлөл оролцсон юм. Ярилцлагад оролцогчид валютын форвард хэлцэл хийх шаардлага хэрэгцээ, гадаад валютын форвард хийх эрх зүйн орчин, банкны дэд бүтэц зэргийн талаар санал бодлоо солилцсон юм. 

Тус ярилцагад хөндөгдсөн зүйлсийг товч дүгнэн та бүхэнд хүргэж байна.  

Хөгжиж буй улс орнуудад гадаад худалдааны эргэлт 10 хувиар өөрчлөгдөхөд валютын ханшийн хүчтэй хэлбэлзэл бий болох магадлал өндөр байдаг. Манай улсын хувьд гадаад худалдааны эргэлт эрчимтэй өсч байгаа ба 2011 онд бодит ДНБ-ээс давсан байна (Зураг 1). Гадаад худалдаа өргөжиж байгаа энэ үед бид ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог яаралтай нэвтрүүлэхгүй бол ханшийн хүчтэй савалгаанаас улсын хэмжээнд томоохон эрсдэл хүлээх магадлал өндөр байна.

  Зураг 1. Гадаад худалдааны эргэлт 2011 онд бодит ДНБ-ээс давсан байна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

Зураг 2. Валютын ханшийн мөчлөг нь Гадаад худалдааны эргэлтийн мөчлөгийн эсрэг хөдөлж байна. 

Манай улсад валютын зах зээл хөгжихөд дараах хүчин зүйлс бий болох, төлөвших шаардлагатай байна. Үүнд, (1) Арилжааны банкууд харилцагчдыхаа ханшийн эрсдэлийг зөв хуваалцах, (2) Урт хугацаат хүүний бэнчмарк тогтох, (3) Своп болон форвард хэлцэлийн хугацааг уян хатан тогтоох, (3) Своп болон форвард хэлцэлийн санаачилгыг хувийн хэвшил, арилжааны банкуудаас идэвхитэй гаргах зэрэг юм. 

Урт хугацаат хүүний бэнчмарк тогтоход Засгийн газрын бондын зах зээлийг төлөвшүүлэх хэрэгтэй юм. Монголбанкны бодлогын хүү нь урт хугацааны жишиг хүү болж чадахгүй. Засгийн газрын бондын зах зээл төлөвшихөд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Одоогоор Үнэт цаасны тухай хууль УИХ-д өргөн баригдахаар болсон. Энэ хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт орж батлагдсанаар эрх зүйн орчин үндсэндээ бүрдэнэ. Мөн Сангийн яамны төлөөлөгчийн хэлсэнээр бүх банкуудад нейтраль байх үүднээс аль нэгэн банкны платформыг ашиглахгүй харин блүүмбэргийн платформыг ашиглахаар яригдаж байна. 

Форвард, своп хэлцэлийн хугацаа нь төв банкы үнэт цаасны хугацаатай уялдаатай буюу 7 болон 84 хоногийн хугацаатай байдаг. Энэ нь хэт уян хатан биш юм байгааг арилжааны банкуудын диллерүүд хэлж байна.   

Монголбанк 2011 онд 10 тэрбум ам.доллартай тэнцэх захиалга гүйцэтгэх боломжтой байсан ч арилжааны банкуудаас 150 сая ам.долларын своп хэлцэл, 50 сая ам.долларын форвард хэлцэлийн захиалга Монголбанкруу орж ирсэн байна. Энэ нь гадаад валютын зах зээлд арилжааны банкууд болон хувийн хэвшил идэвхигүй оролцож байгааг илэрхийлж байна. Форвард, своп хэлцэлийн захиалга бага байгаагийн шалтгааныг арилжааны банкуудын диллерүүд эдийн засгийн нөхцөл байдал, хүлээлт зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Мөн эдгээр хэлцэлүүдийг хийхэд арилжааны банк, хувийн хэвшилийн хоорондын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгааг арилжааны банкуудын төлөөлөл хэлсэн юм. 

Своп болон форвард хэлцэл дээр хувийн хэвшлийхний сонирхол, санаачилгыг нэмэгдүүлэх, энэ талын таниулах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Арилжааны банкуудын хөрвөх чадвар сайжирвал цаашид Монголбанкруу захиалга өгөхгүй, арилжааны банк болон харилцагчдын хооронд эдгээр хэлцэлүүд хийгдээд явах боломжтой. 

Гадаад валютын зах зээлийг хөгжүүлэхэд их хэмжээний гадаад валют ашиглан үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын оруулах хувь нэмэр өндөр болохыг дугуй ширээний ярилцлагад оролцогчид онцолж байна.

Эх сурвалж

 

BMO хөрөнгө оруулалтын компани Ivonhoe Mines-н хувьцааны үнийн үнэлгээг буурууллаа

4-р сарын 04 (The Windsor Star) BMO хөрөнгө оруулалтын компани нь 6 тэрбум долларын үнэ бүхий Оюу толгойн зэс болон алтны хөгжлийн уурхайг эзэмшигч  Ivonhoe Mines компаний хувьцааны ханшны үнэлгээг, түүний төсөл хэрэгжилтийн зардал нэмэгдсэнтэй холбойтойгоор буулгалаа. Өнгөрсөн мягмар гаригт Ivonhoe Mines-н 513 хуудас бүхий техникийн репорт интернет дээр нийтлэгдсэн бөгөөд, тус репортонд Оюу толгойн олборлолтын өртөг болон үйл ажиллагааны өртөг нэмэгдсэн тооцоо нийтлэгдэж, олборлолтын ажил хойшилж байгааг дурдсан байна. Тус репорттонд тус компанийн нэгж үнийн үнэлгээг 24.78 ам доллараас 18.27 ам доллар болгон бууруулсан талаар мэдээлсэн байна.  Нэгж хувьцааны үнэлгээний ханш буурсан нь мөн 58 хувийн хувьцааг эзэмшдэг SouthGobi Resources компанийг Хятандын Чалко компанид зарсантай холбоотой хэмээн зах зээлийн шинжээч Робсон мэдээллээ.

Эх сурвалж

 

Чиналко, Коксжих нүүрс, Говь ба Хөрөнгө оруулалтын шуугиант хэрэг

4-р сарын 4 (Jon Springer via Seeking Alpha) Хятадын компани болох Чалко нь SouthGobi Resources компанийн 60 хувийн хувьцааг эзэмшихээр болж, Монголын Говь дахь уул уурхайн байр сууриа тэлсээр  байна.Уг орд газар энэ оны 7-р сарын 5-наас тэдний мэдэлд шилжэх юм байна. Чалко компани нь Хятадын улсын эзэмшлийн компани болох Чиналкогын 100 хувийн охин компани бөгөөд, Ivanhoe Mines –н хөрнгө оруулалттай  SouthGobi Resources  компаний 60 хувийн хувьцааг, нэгж хувьцааны үнэ  8.48 канад доллараар худалдан авахаар тохиролцоод байна.   Тус мэдэгдэл нь 04-р сарын 01-ний өдөр зарлагдсан ба, даваа гаргийн Азийн хөрөнгийн бирж нээгээгүй байхад зарлагдсан байна.

Даваа гаргийн байдлаар  SouthGobi компанийн хувьцааны хаалтын үнэ:

Хонгконгын хөрөнгийн бирж (1878.HK) : $60.50

Амеркийн хөрөнгийн бирж: $7.65

Торонтогын хөрөнгийн бирж (SGQ.TO) : $7.52

Франкфуртын хөрөнгийн бирж (HOX.F) : EUR5.80

Эх сурвалж

 

ПрайсуотерхаусКуперс 2012 оны цалингийн судалгааныхаа нээлтээ хийлээ

4-р сарын 6 (PwC) Өчигдөр буюу 2012 оны 4-р сарын 5-ны өдөр ПрайсуотерхаусКуперс компани Монгол улсын бүхий л салбарын дунд явуулсан цалингийн судалгааны нээлтийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордны Эклипс ресторанд ёслол төгөлдөр зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд Монголын тэргүүлэх байгууллагуудын ерөнхий захирал, санхүүгийн болон хүний нөөцийн албаны дарга нар ирж оролцсон байна. Удирдах партнер Каролин Кларк  энэхүү үдэш ирсэн зочиддоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх үйлдвэр болон үйлчилгээний салбаруудын бүх шатны ажилчдын одоогийн авч байгаа нөхөн олговор болон тэтгэмжийн хэмжээний талаар судалгаан дахь мэдээллээс иш татан ярьсан. Мөн энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр тэрээр Монголд анх удаа CEO буюу гүйцэтгэх захирлуудын дунд судалгаа хийгдэж буй талаар дурьдсан бөгөөд тэрхүү судалгаа нь PwC Глобалаас эрхлэн явуулдаг гүйцэтгэх захирлуудын судалгааны нэг хэсэг юм.

Пайвэль буюу цалингийн судалгаа нь 2011-2012 онд Монголд үйл ажиллагаа эрхэлж байсан 29 компаний нөхөн олговрын журмууд дээр үндэслэн 2011-2012 оны бүх түвшиний албан тушаалын цалингийн хэмжээ болон нөхөн олговор, тэтгэмжийн тухай дүрэм, журмын талаар статистик дүгнэлт гаргасан.

ПрайсуотерхаусКуперс компаний судалгаагаар цалингийн өсөлт нь албан тушаалаас хамааран янз бүр байсан. Борлуулалтын ажилчдын цалин өмнөх онтой харьцуулахад 20%-иар нэмэгдсэн байхад захиргааны болон үйл ажиллагааны ажилчдын цалин зөвхөн 15%-иар нэмэгдсэн байна. Зарим үйл ажиллагааны ажилчдын цалин албан тушаалын түвшинээсээ хамааран 16%-ийн өсөлт үзүүлсэн байна. ПрайсуотерхаусКуперс компаний явуулж буй "Гүйцэтгэх захирлуудын судалгаа" энэхүү дүгнэлттэй санал нэг байгаа бөгөөд үүнийг дотоодын зах зээл дэх мэргэшсэн ажилтны нийлүүлэлт хомс байгаатай холбон тайлбарласан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх захирлуудын таамаглаж байгаагаар дараа жил цалингийн түвшин огцом өсөхгүй нь бололтой.

Цалингийн нэмэгдлээс гадна байгууллагууд нөхөн төлбөр болон тэтгэмжийн системдээ ихээхэн анхаарал хандуулах болсон ба гүйцэтгэлийн нэмэгдэл олгох журам ихээхэн хөгжиж байна. Ихэнхи судалгаанд оролцогсод ямар нэгэн байдлаар ажилчиддаа гүйцэтгэлийн нэмэгдэлийг ихэвчлэн жилийн эцэст олгодог байна. 2011 онд олгодог гүйцэтгэлийн нэмэгдэл нь жилийн нийт цалингийн 18%-тай тэнцэхүйц байсан болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл PwC Компанийн Пайвэль судалгааны багтай дараахь эмайл хаягаар холбогдоно уу  paywell.mongolia@mn.pwc.com.

ПрайсуотерхаусКуперс цахим хуудас

 

---

Бадрал МӨНХДӨЛ

Харилцагчийн Ахлах Менежер / Гүйцэтгэх Захирал

Си-Пи-Эс Интернэйшнл ХХК

Утас/Факс: +976-11-321326

Гар утас: +976-99996779

И-мейл: mogi@cpsinternational.mn

P Энэхүү и-мейлийг хэвлэхээс өмнө байгаль орчинд учруулах нөлөөг бодолцож үзнэ үү

 

Сэнтрал Тауэр · 12-р давхар · 1213 тоот · 2 Сүхбаатарын Талбай

Сүхбаатар Дүүрэг 8 · Улаанбаатар 14200 · Монгол улс

 

Си-Пи-Эс Интернэйшнл нь Баруун Австралийн Перт хотод төвтэй Австралийн Санхүүгийн Үйлчилгээний Лицензийн эзэмшигч бүхий CPS Securities брокер, санхүүгийн үйлчилгээний компанийн Монгол дахь маркетингийн оффис юм. Австрали болон олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох хүсэлтэй бол +976-99996779 эсвэл mogi@cpsinternational.mn гэсэн хаягаар холбоо барина уу.

 

Disclosure/Disclaimer

CPS Securities, its directors and employees advise that they may hold securities, may have an interest in and/or earn brokerage and other benefits or advantages, either directly or indirectly from client transactions mentioned in correspondence from CPS International.

CPS International advise this email contains general information only and does not include advice. In preparing this communication, CPS International did not take into account the investment objectives, financial situation and particular needs of any person. As with any speculative mining company there are significant risks.

No comments:

Post a Comment