CPSI NewsWire brings you market updates on Mongolia, compiled by CPS International, a Mongolian marketing arm of CPS Securities, a Perth, WA based stockbroking and corporate advisory firm, specialising in capital raising for mining and junior stocks.
Wish to subscribe or unsubscribe? Let me know.
See Mongolia related quotes at bottom of newsletter
Open letter by the 20 MPs demanding to renegotiate the OT agreement
"Рио Тинто" компанийн захиралд Монголын улс төрчдөөс нээлттэй захидал илгээлээ
September 28 (medee.mn) --
Австралийн "The Australian" сонинд Рио Тинто группын гүйцэтгэх захирал Монгол дэх төслийг хариуцсан Cameron Mcrae "Монголын Улс төрчид битгий шуналт" /Don't become greedy/ гэсэн ярилцлага өгчээ. Уг ярилцлаганд хариулт өгч УИХ-ын гишүүн. Н. Батбаяр, Ц. Даваасүрэн Д.Ганхуяг, Ц.Батбаяр С.Эрдэнэ Б.Бат-ЭрдэнэР.Амаржаргал Д.Балдан-Очир Г.Баярсайхан С.Бямбацогт Ш.Сайхансамбуу Ц.Сэдванчиг Д.Тэрбишдагва Ц. Шинэбая З. Энхбол Л.Гантөмөр Д.Энхбат Х.Тэмүүжин Д.Очирбат З.Алтай нарын 20 гишүүн өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
-НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ-
2011 оны 9-р сарын 12-ны өдөр Австралийн "The Australian" сонинд Оюу Толгой төсөл, төслийн талаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газартаа хүргүүлсэн шаардлагатай холбогдуулан Рио Тенто группын гүйцэтгэх захирал /Монгол дэх төслийг хариуцсан/ Cameron Mcrae таны өгсөн "Монголын Улс төрчид битгий шуналт" /Don't become greedy/ гэсэн ярилцлагатай танилцлаа. Таны энэ байр суурийг "Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөл болох УИХ-ын хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхэд халдсан үйлдэл" гэж үзэж байна. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг засах, сайжруулах шаардлагыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлсэн УИХ-ын гишүүд бид таны баримталж буй байр суурийг анхааралтай авч үзээд, таны ярилцлагад дурдагдсан асуудалтай холбогдуулан өөрсдийн албан ёсны байр суурийг илэрхийлж байна.
Үүнд:
Та "Монголын улсын УИХ-ын 20 гишүүн тухайн орны уул уурхайн засаглалд бас дахин өөрчлөлт оруулахаар хөөцөлдөж байна", "Монгол Улсын эрх зүйн тогтвортой байдал, ялангуяа сүүлийн 12 жил татварын хууль тогтоомжид 4 удаа өөрчлөлт орсон" гэж ярьжээ.
Үүнд хариулт өгье.
a) Манай улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар нь УИХ-ын баталсан хууль, УИХ-ын 2009 оны 57-р тогтоолд заасан маш тодорхой нөхцөлийн дагуу тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгосон. Гэвч энэ тогтоолын хэрэгжилт хангагдаагүй байгаа юм. /УИХ-ын 57-р тогтоолыг хавсаргав/.
Иймээс гэрээг байгуулснаас хойш өнөөг хүртэлх 2 жилийн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд гэрээг хууль,тогтоомжинд нийцүүлэх талаар Засгийн газраас удаа дараа шаардаж ирсэн ба энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2010 оны 2-р сард тогтоол гаргаж Засгийн газарт дахин үүрэг болгосон.
Иймд УИХ-ын гишүүнийн зүгээс Засгийн газарт тавьсан шаардлага нь анх яригдаж байгаа зүйл биш гэдгийг Та эрх биш ойлгоно гэдэгт найдаж байна. Бодит байдал ийм байхад манай улсын хэвлэл мэдээллийн зарим байгууллагатай үгсэн тохирч Та бүхэн цоо шинэ зүйл мэтээр тайлбарлаж УИХ-ын Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрхэд хөндлөнгөөс оролцож байгаад туйлын харамсаж байна. Түүгээр зогсохгүй бидний үйл ажиллагааг Танай компанийн зүгээс дараагийн сонгууль ойртсон зэрэгтэй холбон ярьж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй болохыг албан ёсоор сануулж байна.
b) Манай улс ардчилал,эрх зүйт төр,зах зээлийн нийгэмд шилжээд 20 жил болж байна. Энэ хугацаанд бүх л салбарын эрх зүйн орчинг бүрдүүлж, боловсронгуй болгох үйл ажиллагаа үргэлжилж байна. Үүний дотор өнгөрсөн жилүүдэд татвар, Ашигт малтмалын хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн ихэнх нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг дэмжихэд чиглэж ирснийг онцолмоор байна. Тодруулбал 2007 татварын шинэчлэлээр нэг шатлалтай татварын тогтолцоонд шилжиж Монгол улс Ази тивд татварын бага ачаалалтай орнуудын тоонд орсон. Оюутолгойн төслийн гэрээнүүдтэй холбогдож хуульд оруулсан өөрчлөлт бүгд хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэсэн байдаг. Тухайлбал зарим бүтээгдэхүүний өсөлтийн татварыг /68 хувь/ тэглэсэн, алдагдал шилжүүлэх хугацааг 4 жил байсныг 8 жил болгож сунгасан, ус ашиглах давуу эрх олгосон зэргийг дурдаж болно. Бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухайд 2003 оноос өмнөх олон жилийн хугацаанд 1тн зэсийн зах зээлийн үнэ 2000 USA $-ийн орчимд хэлбэлзэж байсан бол, 2004 оноос эхлэн өсөж 2006-2007 онд 6000-7000 USA $ хүрч дунджаар 3.1 дахин нэмэгдсэнтэй холбогдож бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар гарсан. 2007- 2011.01.01 хүртэл Монгол улс 51 хувийг эзэмшдэг Эрдэнэт ХХК ямар нэг маргаангүйгээр төлж байгаа болно. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хэд дахин өсөх нь аль нэг орон эсхүл компанийн үйл ажиллагаанаас хамаарах бус, гол нь тухайн ашигт малтмалын зах зээлийн эрэлт хэрэглээ нэмэгдсэнтэй холбогддог. Энэ өсөлтөөс шалтгаалан бий болсон орлогыг баялгийн эзнээс илүү хөрөнгө оруулагчид хүртэх ёстой мэтээр үзэх нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд Монголчууд ийм увайгүй байдлаар хандахыг "Хойноос ирээд хот минийх, Хотонд ороод хуц минийх" хэмээн буруушаадаг. Монгол улсын УИХ гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгохдоо зэсийн үнэ өссөн тохиолдолд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг тодорхой түвшинд орлох нөөцийн төлбөрийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлийг өгсөн.
Гэвч манай Засгийн газар үнийн өсөлтийн татвар хүчингүй болох 2011.01.01-ний дотор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйгээр зогсохгүй, танай компанитай байгуулсан гэрээнд татвар,хураамжийн өөрчлөлт оруулахыг хаасан заалт оруулсан нь Үндсэн хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль,УИХ-ын 57-р тогтоолын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Иймд энэ төслийг амжилттай явуулах үүднээс энэ хууль зөрчсөн энэ үйлдлийг нэн даруй засч залруулах шаардлагатай байна.
Та " Уул уурхайн салбарын хүчинд эдийн засаг нь жилийн 17 хувийн өсөлттэй байгаа Монголд улс төр,татварын орчин томоохон сэдэв","цөөн тооны хүмүүсийн шахалтаар Монголын амлалтыг буцааж гэрээнүүдэд өөрчлөлт оруулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулах эрсдэлтэй", "Оюутолгой төсөл дээр 14.000 хүн ажиллаж байгаагийн 60 хувь нь монголчууд, хэрэв гэрээнд өөрчлөлт орвол энэ хүмүүс ажилгүй болно, энэ тохиолдолд энэ цөөн тооны хүмүүс хариуцлага хүлээх болно, бид Монголыг ийм байдалд хүргэхгүй, Монголд эрх зүйт төр ялна гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгджээ.
Тайлбар өгье. Монголын ард түмэн аль хэдийн ардчилсан, эрх зүйт төр, нийгмийг эх орондоо цогцлоосон. Харин эрх зүйт төртэй Монгол улсад УИХ-ын шийдвэрийг Засгийн газар ягштал биелүүлэх үүрэгтэй. Гэвч Оюутолгойн гэрээнүүдийг байгуулахад Засгийн газар холбогдох хууль,тогтоомжийг зөрчсөнийг дээр хэлсэн бөгөөд бид энэ асуудлаа дотооддоо шийдвэрлэх болно.
Бидний өвөг дээдсээс үлдээсэн Оюутолгойн орд бол үе үеийн Монголын ард түмний татварын хөрөнгөөр хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүн хэмээн хэлэх эрх бидэнд бий. Оюутолгойн ордыг ашиглах энэ төслийг ямар компани гүйцэтгэхээс үл хамааран шууд бус нөлөөллөөр ажлын байр нэмэгдэх, уг ордыг ашиглаж эхэлснээр татварын орлого болон нийт эдийн засаг өсөх нь хэнд ч ойлгомжтой зүйл.
Харин татвар төлөхийн өмнөх ашгийн хуваарилалт, хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх, энэ хөрөнгө оруулалтаасаа хэд дахин илүү ашиг авах зэрэг нь аль ч оронд гол анхаарал татах асуудал байдаг. Тиймээс Та бүхнээс өмнө нь бусад буурай хөгжилтэй оронд хэрэглэж байсан олон нийтийн анхаарлыг гол асуудлаас холдуулах, тархи угаах башир аргаа хэрэглэхгүй байхыг хүсч байна.
Бодит байдал дээр манай Засгийн газрын гишүүдийн Та бүхэнтэй үзэглэсэн гэрээнд ойлгомжгүй олон асуудал, шударга бус гэж үзэж болох нөхцөл байдал үүссэн. Үүнийг хавсралт 1.-ээс харж болно
Хэдийгээр гэрээгээр "хавсралт 1".-д тайлбарласан нөхцөл байдал үүссэн ч УИХ-ын гишүүд бид нэгэнт гэрээ байгуулагдсан учраас, зөвхөн гэрээг байгуулахад мөрдөх ёстой байсан УИХ-ын "зэсийн үнэ өссөн үед нөөцийн төлбөрийг нэмэгдүүлэх чиглэл" болон УИХ-ын 57-р тогтоолоор өгсөн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх" гэсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардсаар ирсэн цаашид ч шаардана. Энэ шийдвэр хэрэгжсэнээр Монголын төрд энэ төслөөс ноогдох ашиг нийт ашгийн 60-иас доошгүй хувьд хүрэх боломж бүрдэнэ. Энэ нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Иймд Та бүхний Оюу Толгойн гэрээг өөрчлөлгүйгээр одоогийн байдлаар хүлээн зөвшөөрүүлэхийг тулгасан шаардлагыг хүлээж авах боломжгүй юм.
Таны ярилцлагад "Рио Тинто групп Монголын улс төрчдийг шуналтахгүй байхыг сануулав" гэсэн гарчигтай, Засгийн газартаа шаардлага тавьсан УИХ-ын гишүүдийг "цөөн хэдэн хүн байдаг монголын олон нийт эднээс өөр саналтай байгаа" гэсэн талаар тайлбар өгье.
УИХ-ын гишүүд нь Үндсэн хуулиар төрийн хуулийг чанд сахин Монгол улс, нийт иргэдийн эрх ашгийг дээдлэн ажиллах үүрэгтэй байдаг. Бидний нэр бүхий УИХ-ын гишүүд энэ үндсэн үүргийнхээ хүрээнд Засгийн газарт уг шаардлагыг хүргүүлсэн.
Гэтэл таны зүгээс Монголын улс төрчид "битгий шуналт" хэмээн шууд хэлсэн нь анхаарал татаж байна. Хэрэв танай компанид хэн нэгэн улс төрч, УИХ эсхүл Засгийн газрын гишүүн хувийн журмаар хандаж та бүхнээс хөрөнгө гаргуулсан эсхүл шан харамж өгөхийг шаардсан бол тэр хүмүүсийн нэрийг нэн даруй олон нийтэд зарлахыг танаас шаардаж байна. Рио Тинто компанийн зарим удирдах ажилтан 2009 онд БНХАУ-д томоохон авлигын хэргээр шүүн таслуулж, дуулиан тарьж байсан болохоор бид өмнөх шаардлагыг Танд тавихад нөлөөлж байгааг ойлгоно бизээ.
Засгийн газарт шаардлага тавьсан гишүүд өөрсдийгөө нийгмийн цөөнх гэж үзэхгүй байгаа бөгөөд олон мянган сонгогчдоосоо авсан эрхийн хүрээнд төрийн эрх барих төлөөллийг хэрэгжүүлж байгаа бөгөөд олон түмнийхээ хамт бид олуулаа гэдгийг хариуцлагатай хэлье.
Олон улс дамнасан томоохон корпорациуд, ялангуяа байгалийн баялаг олборлогчид дэлхийн буурай орнуудад ашиг хуваарилалтыг шударгаар шийдээгүй, байгаль орчныг бохирдуулсан зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулсны улмаас тухайн улсын иргэд төр хоёрын хооронд үл ойлголцол үүсч, бослого хөдөлгөөн гарч улмаар хөрөнгө оруулагч нь Засгийн газартай нь хамтарч хүч хэрэглэн харгислал үйлдэх тохиолдол байдгийг хүмүүс мэднэ. Монгол Улс нь ардчилсан, нээлттэй засаглалтай, хэдэн зуун жилээр тоологдох төрт ёсны уламжлалтай орон учир манай улсад ийм нөхцөл байдал үүсэх боломжгүй бөгөөд бид аливаа асуудлыг эрх зүйт төр, хуулийн хүрээнд шийдэж ирсэн ба цаашид ч энэ зарчмаар шийдэх болно.
Оюутолгойн гэрээнээс үүссэн нөхцөл байдал
Монголын талын энэ төслөөс авах ашиг татвар болон 34 хувьд ноогдох ноогдол ашгаа оруулаад нийт ашгийн 50 хувьд ч хүрэхгүй байгаа. Монгол улс өөрийн баялгийг ашиглах Монголд бүртгэлтэй Оюутолгой ХХК-ийн 34 хувийг худалдан авч, одоогийн байдлаар зээлийн хүү ороод 1 тэрбум орчим USA $-ийн өртэй болсон энэ хэмжээ цаашид өсөх хандлагатай, эсрэгээр манай ашиглалтын лиценцийг эзэмшигч олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Айванхоу майнз ХК компаныхаа 49.05 хувийг Танай компанид худалдаж ойролцоогоор 3.6 тэрбум USA $-ийн орлоготой болсон, энэ олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгож буй хөрөнгө Монголд ямар ч хүртээлгүй. Оюутолгойн 2007 оны гэрээний төслөөр анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум USA $ байсан бол, 2009 оны хямралын жилийн төслөөр 5 тэрбум USA $ болж өссөн, энэ төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхийн өмнөхөн 2009.03.09-д "the Sydney Morning herald" сонинд Рио тенто группын захирал Tom Albanese Монголын Оюутолгой ордын бүтээн байгуулалтын ажилд 3 тэрбум USA $ шаардагдана гэсэн ярилцлага өгч байсан ба анхны хөрөнгө оруулалтын талаархи эдгээр мэдээлэлүүдийн аль нь үнэн болох нь одоо хүртэл оньсого мэт хэвээр байна.Анхны хөрөнгө оруулалт гэгдэх энэ хөрөнгийг ордын ашиглалтыг хариуцах Оюутолгой ХХК-д жилийн 6.5 -12 орчим хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээлэгдсэн нь үүнийг хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл бүрдсэн.Манай эдийн засагчдын та бүхнээс ирүүлсэн эдийн засгийн тооцоонд хийсэн дүгнэлтээр "ордын нөөц гэрээ байгуулагдах үеэс одоогийн байдлаар 25 орчим хувиар өссөн болон энэ төслийн ашгийг багаар харагдуулахын тулд гэрээг байгуулах үед Эрдэнэтийн ордыг ашиглаж эхэлсэн анхны үеийн зэсийн агууламжтай хүдэртэй адил түвшний нөөцийг ашиглалтын нөөцөд тооцоогүй үлдээсэн, энэ ордоос олборлох зөвхөн зэс, алтыг өнөөгийн зах зээлийн үнээр тооцоход нийт борлуулалт нь 400 орчим тэрбум USA $ -оор тооцогдох ба анхны хөрөнгө оруулалтаа орд ашиглаж эхэлснээс хойш 2-3 жилийн дотор нөхнө, гэрээг 30 жилээр байгуулсан ба, энэ 30 дэх жилээс Монгол улс өөрийн эзэмшлээ 50 хувьд хүргэх боломж бүрдэнэ, нийт борлуулалтаас хамгийн багаар тооцон 5О хувь нь татвар төлөхийн өмнө ашиг гэж үзвэл хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа доод тал нь 20 дахин нугалж ашиг олох болно" гэсэн тооцоо гарсныг мэдээлэх байна. Энэ үүссэн нөхцөл байдал нь гэрээг байгуулсан Монголын засгийн газар, энэ төслөөс Монгол улсын авах ашгийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-аас гаргасан шийдвэрийн холбогдох хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд олигтой алхам хийгээгүйтэй холбоотой. Энэ гэрээнээс авч буй сургамжаар цаашид Монгол улс 2007 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.3,5.4-ийн хэн нэгний захиалгаар хийгдсэн байж болзошгүй " өөрийн баялагаа үнэлэхгүйгээр, өөрийн гэсэн техник эдийн засгийн үндэслэл болон эдийн засгийн тооцоогүйгээр уг стратегийн ордыг ашиглах компанид хийгдэх хөрөнгө оруулалтыг худалдаж авдаг, ордын Ашиглалтын лицензийг эзэмшигч компани хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгож байхад энэ компанын ордыг ашиглах охин компанид тодорхой хувь эзэмшигч Засгийн газарт ямар ч хүртээлгүй байж болох нөхцлийг бүрдүүлж буй " гэсэн агуулгатай заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Link to letter on Parliament Press Office
IVN (US) down -8.9% to US$15.56
Ivanhoe Mines Ltd (IVN) Shares Upgraded to a "Outperform" Rating by BMO Capital Markets Analysts.
September 28 (LocalizedUSA) Ivanhoe Mines Ltd (NYSE:IVN) was upgraded by equities research analysts at BMO Capital Markets from a "market perform" rating to an "outperform" rating in a research note issued to investors on Wednesday.
Separately, analysts at Credit Suisse (NYSE: CS) upgraded shares of Ivanhoe Mines Ltd from a "neutral" rating to an "outperform" rating in a research note to investors on Tuesday. Also, analysts at TD Newcrest upgraded shares of Ivanhoe Mines Ltd from a "hold" rating to a "buy" rating in a research note to investors on Tuesday, August 23rd.
Ivanhoe Mines Ltd. (IVN) is an international mineral exploration and development company. The Company's principal mineral resource property is the Oyu Tolgoi Project, located in Mongolia. The Company also has two subsidiaries, through which it holds interests in coal resource properties in Mongolia, and molybdenum, rhenium, copper, gold and uranium resource properties in Australia. Its subsidiary, SouthGobi Energy Resources Ltd. (SGQ), owns and operates the Ovoot Tolgoi Coal Project located in Mongolia. The Company's subsidiary, Ivanhoe Australia Limited (Ivanhoe Australia), owns the Cloncurry Project located in Queensland, Australia. IVN also holds interests in several other mineral resource projects in Asia, including a 50% interest in the Kyzyl Shear Project, located in Kazakhstan, through a shareholding in Altynalmas Gold Ltd. (Altynalmas Gold).
Shares of Ivanhoe Mines Ltd opened at 16.61 on Wednesday. Ivanhoe Mines Ltd has a 52 week low of $12.55 and a 52 week high of $30.03. The stock's 50-day moving average is $20.04 and its 200-day moving average is $23.96. The company has a market cap of $11.803 billion.
TVN up 0.1c to 4.3c
TVN Corporation intercepts 189 metre thick coal sequence in Mongolia
September 28 (Proactive Investors) TVN Corporation's (ASX:TVN) latest drill hole at the Nuurst thermal coal project in Mongolia has intercepted a 189 metre thick coal sequence, potentially expanding an earlier exploration target.
Chris Marden, managing director of TVN and his team would likely have been gladdened by the continuing thick intersections and coal sequences, and potential for amassing a large resource at Nuurst.
A second rig has started drilling at the project, while a third rig will be mobilised in mid-October to accelerate the exploration program to complete the maiden JORC resource at the end of 2011.
The earlier targeted JORC resource at Nuurst was 50 - 100 million tonnes, but that was based on an 8 metre thick coal seam.
So this potential resource, due by the end of 2011, looks likely to build quickly, given the thickness of the sequences encountered by Marden and his team at Nuurst to date.
Which would be something of an achievement given the project was only acquired in June 2011.
The cumulative down hole coal seam thickness encountered in current drilling is 120.7 metres, with the main coal seam measuring 101.2 metres. This hole extends the significant coal sequence 1.1 kilometres west across the licence area.
Interpretation of the coal bearing zone across the most recent three holes suggests a sub-horizontal multiple seam sequence, dipping up to 5 to 10 degrees to the west.
Drilling is continuing to further clarify TVN's understanding of the coal sequence in this part of the coal basin.
Mongolia is a hot spot for coal explorers and developers, with total coal reserves estimated at more than 150 billion tonnes.
TVN's Nuurst project is a 3,451 hectare exploration licence, located 120 kilometres south of Ulaanbaatar, in an area with a number of operating coal mines.
Previous assays at Nuurst have confirmed the presence of high quality Mongolian thermal coal, and the coal seam development remains open to the north and west.
The project is just 6 kilometres from existing rail infrastructure, providing low cost access to the export market.
1733 up 9.1% to HK$1.80
Winsway (01733) further buys back 1.38m shares at HK$2.18m
September 27 (ETNet) Winsway Coking Coal (01733) said it repurchased 1.38 million of its own shares today, at the highest and lowest price of HK$1.6 and HK$1.55, for a total of about HK$2.18 million, which was funded from its existing available cash reserves and free cash flow.
The shares repurchased represent about 0.036% of the existing total issued share capital of Winsway. Up to today, Winsway has repurchased a total of 13.95 million of its own shares and may make further repurchases according to market conditions. (HL)
CABINET SUBMITS DRAFT BUDGET CLARIFICATION TO PARLIAMENT
September 28. Ulaanbaatar, Mongolia /MONTSAME/ The Minister of Finance S.Bayartsogt submitted Wednesday to the Speaker draft amendment to the law on state budget for 2011, draft amendment to the law on budget of social insurance fund for 2011, and draft amendment to the law on budget of Human Development Fund (HDF) for 2011.
According to the Finance Minister, the total balanced revenue of the state budget for this year was MNT 3.304.6 billion which is equal to 42.2 per cent of the Gross Domestic Product (GDP); the overall expenditure was MNT 4.084.1 billion which is equal to 52.1 per cent of the GDP; and the total deficit was MNT 779.3 billion which is equal to 9.9 per cent of the GDP.
By first seven months of this year, the gross revenue overfulfilled by MNT 400.1 billion, and the revenue of state budget-by MNT 248.8 billion. In the period, productions of the industrial sector increased by MNT 69.3 billion or 6.8 per cent against the previous year, and it contributed to increasing of the budgetary revenue. Moreover, size of the commodity turnover increased by 80.3 per cent against the previous year.
Thus, it is calculated to increase the budgetary balanced revenue by MNT 615.3 billion at the draft budgetary clarification. In addition to it, the budgetary clarification reflected additional revenue of MNT 282.1 billion dedicated to projects and measures to be implemented with budgetary capitals.
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
September 28 (Cabinet Press Office) --
ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
Засгийн газрын хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Нийгмийн даатгалын сангийн болон Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган дахин хэлэлцэхээр боллоо. Мөн хуралдаанаар Монголбанкнаас боловсруулсан "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас тодорхой саналуудыг Улсын Их Хуралд уламжлахаар боллоо.
Засгийн газрын хувьд Төв банкны бодлогын зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа бичил зээлийн баталгаатай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэх, орон сууцны моргейжийн зээлийн хүүг инфляцитай уялдуулж уян хатан байлгах нь зүйтэй хэмээн үзэж эдгээр саналыг Улсын Их Хуралд уламжлахаар болжээ.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.
"ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд авто замын зураг төсөл боловсруулах 41 ажлын 13.3 тэрбум төгрөгийн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг салбарын яам сонгон шууд гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу Хөгжлийн банк тухайн аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын болон газар дээрх үнэлгээг дуусгаж гэрээний хэлцэл хийж эхэлжээ.
Мөн хатуу хучилттай замын 27 ажлын 713.3 тэрбум төгрөгийн төсөл байгаа бөгөөд гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг эхнээс нь сонгон шалгаруулж байгаа бол инженерийн шугам сүлжээний 62 төслийг 409 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Буянт Ухаа хороолол төсөл I" төслийн барилгын угсралтын ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байгаа мэдээлэлтэй байна. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн боловсруулсан бага, дунд орлоготой иргэдэд бага хүүтэй зээл олгох тухай журам батлагдах үед иргэдэд зээл олгох тухай яригдах юм байна. Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд 24 төслийн барилгын материалын үйлдвэрийг 150 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.
"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг БНХАУ-ын Хөгжлийн банкнаас шууд зээл авч санхүүжүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах талаар ярилцаж байна. Хөтөлбөрийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх үүднээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрчимжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Сангийн яамны шууд харъяалалд тодорхой хугацаанд байх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж тогтоол гаргахаар болов. Мөн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгалаа.
ДАРХАН-СЭЛЭНГИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИД ДОГОЛДЖЭЭ
2011 оны 9 дүгээр сарын 27-28-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт байгалийн онц аюултай үзэгдэл болж, их хэмжээний хохирол учирсан байна. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүссэн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Асуудлыг ирэх баасан гарагт болох ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний бороо, цас холилдон орж, шуурга шуурсны улмаас цахилгаан дамжуулагч утас тасарч, тулгуур шон хугарсан байна. Үүнээс болж Сэлэнгэ аймгийн Орхон, Хөтөл сум, Хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы үйлдвэрийн район, Ерөө, Бугант, Толгойт, Баянгол, Хустай, "Болд төмөр ерөө гол" дэд станцын хэрэглэгчид эрчим хүчний хязгаарлалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД УЛСЫНХАА ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА
Энэ сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт монголчуудын чуулга уулзалт болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох энэ уулзалтад оролцох төр, засаг, хувийн хэвшлийн байгууллагын албан ёсны төлөөлөгчдийг сайд Ё.Отгонбаяр, Л.Болд нарыг ахлаж оролцохыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Чуулга уулзалтад Европын 17 орноос сонгон шалгаруулах журмын дагуу 150 төлөөлөгч оролцох бөгөөд хилийн чанадад өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэдлэг, ур чадвартай иргэдээ улс орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулах талаар ярилцана.
Мөн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн хүрээнд "Зөгийн үүр-Ажлын байр" сэдэвт ажлын байр зуучлалын нээлттэй өдөрлөг зохион, 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар танилцуулж, мэдээлэл өгөх юм. Түүнчлэн Европын улсад ажиллаж, амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй иргэдийг эх орондоо ирж ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэргээр харилцан үр ашигтай хамтран ажиллах, "Зөгийн үүр" хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай ч ярилцана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Parliament might be getting bigger
September 28 (news.mn) A group of MPs says it will submit a draft law to Speaker D.Demberel that would increase the number of MPs from 76 to 99. The proposal is sure to be one of the most hotly debated issues during the autumn session.
The group says the change would make MPs less fearful of a proportional system of representation, since, by increasing the number of seats by nearly a third, their chances of being reelected would be improved.
HONG KONG-BEIJING-ULAANBAATAR-MOSCOW-LONDON ROUTE IS ESTABLISHED
September 28 (InfoMongolia.com) The opening of the introductory ceremony of the internet connection cut between Asia and Europe which will run through the territory of Mongolia was held in the Chinggis Khaan Hotel in Ulaanbaatar city today on September 28th in which attend the official delegates including the Prime Minister of Mongolia S. Batbold, MP Ch. Saikhanbileg and the Chairman of the Information Communications Technology and Post Authority of Mongolia J. Bat-Erdene respectively.
During the event, the Prime Minister of Mongolia has said "Commissioning the fiber-optic link through the route "Hong Kong-Beijing-Ulaanbaatar-Moscow" will bring a great economic and geopolitical significance to our country; at the same time, we are interested in establishing a Google Data Center in Mongolia and the contract related issues are under the somewhat effective process at this stage.
On the scope of "Tsakhim Mongol" program of the Mongolian Government, the several big-scale projects are being implemented by multiple gradual stages such as to develop infrastructural backgrounds of information and communication technology and to decrease the internet usage rates by step by step measures accordingly. This means, Mongolia will soon become a main bridge between Asia and Europe in terms of commissioning this immense fiber-optic link along the Euro-Asian territory; and in result, the internet speed tremendously increases which allow for Mongolia to receive massive internet databases without any intervention.
<Mogi & Friends Fund A/C>
-6%
Mogi & Friends Fund is a tiny fund of A$23K I created in late September with a few friends to put my own (and a few friends') money where my mouth (just mine) is.
…
Mogi
Table: Mongolia Related Stocks (Source: Bloomberg)
Name | Symbol | $ | Price | Change | +-% | Open | High | Low | Volume | Time | % YTD | % 12 m | |
Indices | S&P/ASX 200 | 4,039.50 | 34.8999 | 0.87% | 4,012.10 | 4,053.80 | 4,004.60 | - | 28-Sep | ||||
Nikkei 225 | 18,011.06 | -119.49 | -0.66% | 17,962.49 | 18,101.27 | 17,843.95 | - | 28-Sep | |||||
Hang Seng | 8,615.65 | 5.7002 | 0.07% | 8,607.92 | 8,665.54 | 8,595.85 | - | 28-Sep | |||||
FTSE 100 | 5,217.63 | -76.4199 | -1.44% | 5,294.05 | 5,314.29 | 5,191.36 | - | 28-Sep | |||||
S&P/TSX Composite | 11,585.87 | -235.22 | -1.99% | 11,868.38 | 11,866.82 | 11,569.04 | - | 28-Sep | |||||
S&P 500 | 1,151.06 | -24.3199 | -2.07% | 1,175.39 | 1,184.71 | 1,150.40 | - | 28-Sep | |||||
ASX | Aspire Mining | A$ | 0.445 | 0 | 0.00% | 0.455 | 0.46 | 0.445 | 385,944 | 28-Sep | -7.29% | 229.63% | |
Blina Minerals | A$ | 0.011 | 0.001 | 10.00% | 0.01 | 0.011 | 0.01 | 827,181 | 28-Sep | -26.67% | -31.25% | ||
C@ | A$ | 0.06 | 0.005 | 9.09% | 0.058 | 0.064 | 0.058 | 5,704,591 | 28-Sep | 114.29% | 275.00% | ||
General Mining | A$ | 0.135 | -0.01 | -6.90% | 0.145 | 0.145 | 0.135 | 70,000 | 28-Sep | 12.50% | -22.86% | ||
Guildford Coal | A$ | 0.91 | 0 | 0.00% | 0.94 | 0.94 | 0.895 | 505,926 | 28-Sep | 24.66% | 121.95% | ||
Haranga Resources | A$ | 0.22 | 0.005 | 2.33% | 0.22 | 0.22 | 0.215 | 83,517 | 28-Sep | -65.63% | |||
Hunnu Coal | A$ | 1.69 | 0 | 0.00% | 1.695 | 1.695 | 1.685 | 1,455,731 | 28-Sep | 26.59% | 98.82% | ||
Mongolian Res Corp | A$ | 0.24 | 0 | 0.00% | 0.25 | 0.28 | 0.24 | 43,000 | 28-Sep | 20.00% | |||
TVN Corp. | A$ | 0.043 | 0.001 | 2.38% | 0.047 | 0.048 | 0.042 | 5,794,902 | 28-Sep | 330.00% | 760.00% | ||
Voyager Resources | A$ | 0.073 | 0.005 | 7.35% | 0.071 | 0.078 | 0.07 | 33,628,531 | 28-Sep | 36.13% | 250.05% | ||
Xanadu Mines | A$ | 0.415 | 0.005 | 1.22% | 0.41 | 0.425 | 0.41 | 15,000 | 28-Sep | -26.55% | |||
HKEx | Solartech Int'l | HKD | 0.184 | -0.006 | -3.16% | 0.191 | 0.191 | 0.177 | 2,247,500 | 28-Sep | -80.83% | -67.14% | |
Winsway | HKD | 1.8 | 0.15 | 9.09% | 1.62 | 1.86 | 1.61 | 21,761,000 | 28-Sep | -59.95% | |||
SouthGobi Resources | HKD | 53 | 0.65 | 1.24% | 53.5 | 53.5 | 52.6 | 36,050 | 28-Sep | -46.73% | -33.00% | ||
China Gold | HKD | 22.7 | 0.3 | 1.34% | 22.5 | 22.8 | 22.4 | 66,700 | 28-Sep | -45.95% | |||
CNNC Int'l | HKD | 2.1 | -0.1 | -4.55% | 2.11 | 2.2 | 2.1 | 161,000 | 28-Sep | -75.86% | -65.12% | ||
Mongolia Energy | HKD | 0.5 | 0.005 | 1.01% | 0.49 | 0.52 | 0.48 | 17,600,000 | 28-Sep | -78.45% | -83.87% | ||
Zijin Mining | HKD | 2.38 | 0.03 | 1.28% | 2.44 | 2.47 | 2.36 | 41,326,955 | 28-Sep | -49.55% | -38.86% | ||
Mongolia Inv Group | HKD | 0.046 | 0 | 0.00% | 0.045 | 0.047 | 0.044 | 19,762,000 | 28-Sep | -68.92% | -70.51% | ||
North Asia Resources | HKD | 0.49 | 0 | 0.00% | 0.49 | 0.495 | 0.49 | 245,400 | 28-Sep | -46.15% | -63.70% | ||
Bestway Int'l | HKD | 0.04 | -0.005 | -11.11% | 0.04 | 0.043 | 0.036 | 1,000,000 | 28-Sep | -71.63% | -76.19% | ||
Asia Coal | HKD | 0.08 | 0 | 0.00% | 0.08 | 0.08 | 0.08 | 0 | 28-Sep | -68.00% | -60.00% | ||
Mongolian Mining | HKD | 7.49 | 0.05 | 0.67% | 7.66 | 7.69 | 7.29 | 1,916,000 | 28-Sep | -17.42% | |||
SGX | LionGold | SGD | 0.865 | 0.015 | 1.76% | 0.85 | 0.865 | 0.85 | 7,377,000 | 28-Sep | 18.49% | 110.98% | |
LSE | Central Asia Metals | GBp | 73 | 0 | 0.00% | 73 | 73 | 73 | 0 | 28-Sep | -19.11% | ||
Petro Matad | GBp | 38.5 | 1.5 | 4.05% | 37 | 39.5 | 37 | 131,061 | 28-Sep | -68.44% | -79.19% | ||
Metal-Tech | GBp | 9.75 | 0 | 0.00% | 9.75 | 9.75 | 9.75 | 0 | 28-Sep | -37.10% | -30.36% | ||
Origo Partners | GBp | 33 | -2.125 | -6.05% | 35.125 | 35.125 | 32.75 | 260,317 | 28-Sep | -19.51% | 14.78% | ||
North America | Aberdeen Int'l | CAD | 0.66 | -0.01 | -1.49% | 0.72 | 0.72 | 0.65 | 191,600 | 28-Sep | -18.38% | 50.54% | |
Blue Zen Mem. Parks | CAD | 0.15 | 0 | 0.00% | 0.15 | 0.15 | 0.15 | 0 | 28-Sep | ||||
Centerra Gold | CAD | 19.2 | -0.19 | -0.98% | 19.87 | 19.95 | 19.2 | 987,798 | 28-Sep | -1.15% | 16.66% | ||
China Gold | CAD | 2.72 | -0.23 | -7.80% | 2.91 | 3.01 | 2.65 | 626,209 | 28-Sep | -49.91% | -37.33% | ||
Denison Mines | CAD | 1.15 | -0.08 | -6.50% | 1.25 | 1.25 | 1.14 | 1,024,542 | 28-Sep | -66.28% | -36.11% | ||
Denison Mines | $ | 1.12 | -0.09 | -7.44% | 1.22 | 1.24 | 1.11 | 882,153 | 18:40 | -67.25% | -36.36% | ||
East Asia Minerals | CAD | 0.58 | -0.1 | -14.71% | 0.68 | 0.67 | 0.58 | 37,285 | 28-Sep | -92.84% | -89.76% | ||
Entree Gold | $ | 1.47 | -0.15 | -9.26% | 1.71 | 1.751 | 1.45 | 196,485 | 18:40 | -57.51% | -46.74% | ||
Erdene Resource | CAD | 0.485 | -0.055 | -10.19% | 0.52 | 0.52 | 0.485 | 39,600 | 28-Sep | -60.89% | 16.87% | ||
Entree Gold | CAD | 1.5 | -0.18 | -10.71% | 1.68 | 1.77 | 1.5 | 102,453 | 28-Sep | -56.77% | -47.37% | ||
Fortress Minerals | CAD | 5.21 | 0 | 0.00% | 0 | 8-Jun | |||||||
Garrison Int'l | CAD | 0.03 | 0 | 0.00% | 0.03 | 0.03 | 0.03 | 0 | 26-Sep | -62.50% | |||
Gulfside Minerals | CAD | 0.1 | 0 | 0.00% | 0.1 | 0.1 | 0.1 | 0 | 21-Sep | ||||
Green Tech Solutions | $ | 0.135 | 0.02 | 17.39% | 0.111 | 0.1375 | 0.111 | 71,102 | 17:20 | ||||
Ivanhoe Energy | CAD | 1.12 | -0.08 | -6.67% | 1.22 | 1.22 | 1.12 | 224,509 | 28-Sep | -58.82% | -43.72% | ||
Ivanhoe Energy | $ | 1.11 | -0.06 | -5.13% | 1.18 | 1.2 | 1.1 | 439,076 | 17:20 | -59.19% | -42.78% | ||
Ivanhoe Mines | CAD | 16.07 | -1.35 | -7.75% | 17.75 | 17.78 | 15.97 | 1,400,975 | 28-Sep | -30.13% | -32.49% | ||
Ivanhoe Mines | $ | 15.56 | -1.52 | -8.90% | 17.35 | 17.37 | 15.47 | 3,926,391 | 18:40 | -32.11% | -32.49% | ||
Kincora Copper | CAD | 0.325 | -0.075 | -18.75% | 0.325 | 0.325 | 0.325 | 233 | 28-Sep | ||||
Khan Resources | CAD | 0.27 | 0.005 | 1.89% | 0.27 | 0.27 | 0.27 | 41,400 | 28-Sep | -43.75% | -28.00% | ||
Long Harbour | CAD | 0.35 | 0 | 0.00% | 0 | 10-Mar | |||||||
Lucky Strike | CAD | 0.68 | -0.07 | -9.33% | 0.68 | 0.7 | 0.68 | 10,750 | 28-Sep | ||||
Meritus Minerals | CAD | 0.04 | 0 | 0.00% | 0.04 | 0.045 | 0.035 | 0 | 27-Sep | -81.40% | |||
Manas Petroleum | $ | 0.21 | 0 | 0.00% | 0.215 | 0.215 | 0.21 | 41,000 | 17:20 | -65.00% | -60.38% | ||
Blue Wolf Mongolia | $ | 9.58 | 0 | 0.00% | 9.65 | 9.65 | 9.58 | 0 | 13-Sep | ||||
Blue Wolf Mongolia | $ | 10.15 | 0 | 0.00% | 10.3 | 10.3 | 10.15 | 0 | 26-Sep | ||||
Manas Petroleum | CAD | 0.43 | 0 | 0.00% | 0 | 10-May | |||||||
Prophecy Coal | CAD | 0.49 | -0.05 | -9.26% | 0.53 | 0.53 | 0.46 | 64,310 | 28-Sep | -43.89% | 33.34% | ||
Puget Ventures | CAD | 0.36 | 0 | 0.00% | 0 | 6-Aug | |||||||
SouthGobi Resources | CAD | 6.46 | -0.45 | -6.51% | 6.91 | 6.91 | 6.46 | 35,773 | 28-Sep | -46.96% | -38.18% | ||
Solomon Resources | CAD | 0.115 | 0 | 0.00% | 0.115 | 0.115 | 0.115 | 0 | 23-Sep | -67.14% | |||
Wedge Energy | CAD | 0.015 | 0 | 0.00% | 0 | 3-Aug | |||||||
Mongolia Growth Group | CAD | 4.69 | 0.01 | 0.21% | 4.74 | 4.75 | 4.64 | 23,200 | 28-Sep |
---
"Mogi" Munkhdul Badral
Executive Director
CPS International LLC
Telephone/Fax: +976-11-321326
Mobile: +976-99996779
Email: mogi@cpsinternational.mn
P Please consider the environment before printing a copy of this email.
Central Tower · 12th Floor · Left Wing · 2 Sukhbaatar Square
Sukhbaatar District 8 · Ulaanbaatar 14200 · Mongolia
CPS International is a marketing arm of CPS Securities in Mongolia. CPS Securities is a Perth, Western Australia based AFSL License Holder. To trade ASX and international stocks, feel free to contact me at mogi@cpsinternational.mn or +976-99996779.
Disclosure/Disclaimer
CPS Securities, its directors and employees advise that they may hold securities, may have an interest in and/or earn brokerage and other benefits or advantages, either directly or indirectly from client transactions mentioned in correspondence from CPS International.
CPS International advise this email contains general information only and does not include advice. In preparing this communication, CPS International did not take into account the investment objectives, financial situation and particular needs of any person. As with any speculative mining company there are significant risks.
No comments:
Post a Comment