Please click Display Images or Download Pictures to properly view this newswire
- BREAKING NEWS -
Wednesday, July 30, 2014
Follow the news on Facebook, Twitter and view archive here
Mogi: starting from tomorrow
Monetary Policy Announcement: Policy Rate Raised by 1.5 Percentage Points to 12%
July 30 (Cover Mongolia) Monetary Policy Council of Bank of Mongolia has decided to raise the policy rate by 1.5 percentage points to 12% during today's regular meeting.
---
BoM Statement:
Дугаар: 2014/02
Мөрдөх огноо: 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны 6 дугаар сарын эцэст улсын хэмжээнд жилийн 14.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.1 хувьд хүрээд байна. Эдийн засгийг тогтворжуулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бага, тогтвортой түвшинд байлгах зорилгоор хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт хамрагдах барааны үнийн өсөлтийн инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2010-2012 оны дунджаас 5.5 дахин буурлаа.
Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч байгаа хандлага сүүлийн 2 жилийн турш үргэлжилж, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй байна. Түүнчлэн, гадаад валютын орох урсгал, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалттай бус байна.
Иймд, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байна. 2014 оны эцэст орон сууцны ипотекийн зээлээс бусад хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 766 тэрбум төгрөгөөр буурахаар байгаатай уялдан мөнгөний бодлогын энэхүү шийдвэр нь төсвөөс гадуурх санхүүжилтийг оруулсан нэгдсэн төсвийн зохистой бодлоготой хамт хэрэгжих нь илүү үр дүнтэй байх болно.
Төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал хэвээр байна.
Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
---
Room #5, Coffice Hub, 5th Floor, Time Center
21 Baga Toiruu Street, Sukhbaatar District 8
Ulaanbaatar, Mongolia 15160
Email: info@covermongolia.com
P Please consider the environment before printing this e-mail.
No comments:
Post a Comment