Please click Display Images or Download Pictures to properly view this newswire
BREAKING NEWS BANNER |
BREAKING NEWS: Monday, December 16, 2013
Follow the news on Facebook, Twitter and view archive here
Mogi: a ministry official confirms this development, but not sure how this was done with the current government debt having already reached its Fiscal Stability Law mandated limit of 50% for 2013. Must've found a workaround, perhaps recording it as 2014 debt? Nothing much more to add from this article. I'm sure I'll find one in English by the time of next CoverMongolia NewsWire issue.
Монгол Улс 30 тэрбум иенийн "САМУРАЙ" бондыг Японы зах зээлд гаргалаа
12-р сарын 16 (Б.Дуламхорлоо, BloombergTV.mn) Монгол Улсын Хөгжлийн банк Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар Японы зах зээл дээр "САМУРАЙ" бондыг амжилттай гаргасан байна.
Бондыг анх тооцоолж байснаас хямд гаргаад зогсохгүй олон улсын хөрөнгө оруулалтын банк болон байгууллагуудтай харьцуулахад хоёр дахин бага хүүтэй гаргаж чаджээ. Ингэснээр Монгол Улсын Хөгжлийн банк анх тооцоолж байсанчлан 10 жилийн хугацаатай 30 тэрбум иенийн бондыг Японы зах зээл дээр амжилттай арилжиж, санхүүжилт татсан байна.
Энэ нь олон улсын валютын зах дээр өнөөдөр мөрдөгдөж буй ханшаар 290 сая гаруй ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд бондын хүүгийн хувьд 1.520 хувьтай гаргажээ. Энэ нь олон улсын банкуудын гаргадаг бондоос бараг хоёр дахин бага хүүтэй бонд болж байна.
Мөн үүнийг урд болон хойд хөршийн засгийн газрын ижил хугацаатай бондын өгөөжтэй харьцуулбал, Хятадын 10 жилийн хугацаатай бондын дундаж хүү 3.40 хувь, ОХУ-ын хувьд дунджаар 4.50 хувь байгаагаас даруй 2-3 дахин хямд хүүгээр хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ.
Харин санхүүжилтийн хувьд олон улсын жишгээр бонд гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор Монгол Улсын дансанд орж ирэх ёстой аж. Ийнхүү хямд хүүтэй хөрөнгө оруулалт босгоход Японы олон улсын хамтын ажиллагааны банкны "ААА" зэрэглэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх нэг гол хүчин зүйл болжээ.
Нөгөөтэйгүүр Япон улсын хувьд хуримтлал нь эдийн засгаасаа бараг гурав дахин том буюу 15 их наяд ам.доллартай тэнцэх иенээр хэмжигддэг учир уг зах зээлээс санхүүжилт босгоход хялбар байдаг аж.
Харин Монгол Улсын Хөгжлийн банкнаас Японы засгийн газар дефляцийг арилгаж, экспортоо дэмжихийн тулд иенийн ханшийг сулруулах бодлого баримталж байгаа учраас иенийн санхүүжилт урт хугацаандаа хямдрах боломжтой гэдгийг мэдээлж байсан юм.
Эдгээрээс үзэхэд хамгийн гол хүчин зүйл нь цаашид бодлогоор тууштай сулруулж байгаа иенийн ханш Монгол Улсын хувьд бага хүүтэй гаргасан "САМУРАЙ" бондоос дутахааргүй томоохон давуу тал болж харагдаж байна.
Ийнхүү Японы зах зээлээс босгосон санхүүжилтийг хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд зориулан, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд түлхүү ашиглах юм. Мөн "САМУРАЙ" бондыг Японы зах зээлд гаргаснаар Монгол Улсын бизнес эрхлэгчдэд илүү урт хугацааны, хямд санхүүжилт авах боломж бүрдэж байна.
---
Munkhdul Badral Bontoi
Founder & CEO
Email: mogi@covermongolia.mn
Mobile: +976 9999 6779
Skype: mogibb
P Please consider the environment before printing this e-mail.
No comments:
Post a Comment