Please click Display Images or Download Pictures to properly view this newswire
Tuesday, November 5, 2013
Follow the news on Facebook, Twitter and view archive here
Cover Mongolia Becomes Media Supporter to Metals Mongolia 2013 International Conference
November 5 (Cover Mongolia) Cover Mongolia is proud to announce that it has become a Media Supporter organization to the 2nd "Metals Mongolia" International Conference, to be held this Friday, November 8 at Best Western Premier Tuushin Hotel, organized by the Mongolian mining portal site Mining.mn and the Ministry of Mining of Mongolia.
Download the conference agenda here.
Keep track of updates on the conference by liking Metals Mongolia Facebook page.
Contact the organizers and find out how you can attend at 70115590, info@metalsmongolia.mn, www.metalsmongolia.mn, www.mining.mn.
Please find below a press release issued by organizer Mining.mn (in Mongolian):
"METALS MONGOLIA-2013" ЧУУЛГАН ЭНЭ САРЫН 8-НД БОЛНО
11-р сарын 5 (Metals Mongolia) Манай улс уул уурхайн салбараас хэт хамааралтай болж эрдэс бүтээгдэхүүнээ боловсруулан гаргаж чадахгүй байгааг энэ салбарын эрдэмтэн судлаачид, албаныхан шүүмжилж буй бөгөөд эрдэсээ боловсруулах замаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалж, улмаар хүнд аж үйлдвэрийн салбарт түшиглэн олон тулгуурт эдийн засгийг бий болгох шаардлагатайг сануулж байгаа билээ. Тэгвэл энэ цаг үед металлургийн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлж тодорхой үр дүнгийн түвшинд хэлэлцдэг томоохон хурлын нэг болох уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын "Metals Mongolia-2013"хоёрдугаар чуулга уулзалт 11 дүгээр сарын 8-ны Бэст Вэстэрн Примиер Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Mining.mn буюу уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Уул уурхай яам ажиллаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах талаар чухал асуудлын талаар хэлэлцэх юм. Мөн хөрөнгө оруулагчид энэ удаад металлургийн салбарт төр засаг ямар бодлого баримтлах талаар ихээхэн сонирхож байгаа бөгөөд салбарын яамдууд энэхүү чуулга уулзалтад тэрхүү асуултын хариултыг өгөх аж. Мөн аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох засгийн газрын урт хугацааны зорилтын хүрээнд уул уурхай, металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий ногоон хөрөнгө оруулалтыг татах, салбарын бодлого төлөвлөлтийг олон улсад сурталчилах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь чуулганы гол зорилго юм.
Metals Mongolia-2013 буюу хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар чуулах юм байна. Тухайлбал уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнөж нийт 16 илтгэгч илтгэл тавих аж. Хоёр жил тутамд болдог энэхүү чуулганд энэ удаад 300 орчим төлөөлөгчид салбарын асуудлын талаар хэлэлцэж чуулахаар бүртгүүлээд байгаа бөгөөд Шинэчлэлийн засгийн газрын зүгээс хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэнэ. Энэ удаагийн чуулганы нэг том онцлог нь УИХ-аар батлуулахаар боловсруулагдаж буй "Монгол Алт", "Монгол Зэс", "Монгол Төмөр" хөтөлбөрүүдийн концепцийг Уул уурхайн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн чуулганд оролцогчдод танилцуулж, анхны хэлэлцүүлэг хийж санал авахаараа ихээхэн онцлогтой болох юм. Мөн Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалт эхэлсэн тухай, Эрдэнэтийн ордод шинээр хүдрийн биет илрүүлсэн тухай, зэс болон ган хайлуулах үйлдвэрүүд хаана, ямар хүчин чадлаар баригдахаар төлөвлөгдөж буй тухай, алт болон төмрийн хүдэр олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх эсвэл тодорхой түвшинд квотоор дээд хязгаарт нь барих эсэх тухай мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн явц ямар байдалтай байгаа зэрэг уул уурхай, металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд энэ чуулганаар өгөгдөх болно.
Дашрамд чуулганы гол ивээн тэтгэгч буюу Платинум ивээн тэтгэгчээр Уул уурхай үндэсний олборлогч компани ажиллаж буй бол Гоулд ивээн тэтгэгчээр Оюутолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Уул уурхайн төсөл судалгааны үндэсний тэргүүлэгч-Гложекс ХХК ажиллаж байна. Чуулганыг дэмжигч төрийн байгууллагаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, дэмжигч төрийн бус байгууллагаар нь Монголын уул уурхайн клуб, МУУҮА, Монголын Бизнес консул, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг газрууд ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа аж.
Чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 70115590, www.metalsmongolia.mn, www.mining.mn сайтуудаас авах боломжтой.
---
Munkhdul Badral Bontoi
Founder & CEO
Email: mogi@covermongolia.mn
Mobile: +976 9999 6779
Skype: mogibb
P Please consider the environment before printing this e-mail.
No comments:
Post a Comment