Pages

Tuesday, December 16, 2014

Development Bank of Mongolia closes landmark syndication loan

English:

Development Bank of Mongolia closes landmark syndication loan

December 16 -- Development Bank of Mongolia raises a USD300 million syndicated loan arranged by Credit Suisse AG, The Export-Import Bank of China, and Sumitomo Mitsui Banking Corporation, as mandated lead arrangers.

The deal comes with a base size of a USD200 million and USD100 million greenshoe option that would increase the total amount of the loan to USD300 million. Since the initial order book was oversubscribed the Bank exercised a greenshoe option that makes the largest syndicated loan in the country's financial sector history.

The investment will expand Development Bank of Mongolia's capacity to finance economically important sectors such as, energy, infrastructure, manufacturing, and mining.

Development Bank of Mongolia previously issued USD580 million medium term note in 2012, and JPY30 billion Samurai bond in 2013. "This is the first syndication loan the Bank has raised" said Mr. Munkhbat Nanjid, Chief Executive Officer of Development Bank of Mongolia.

"Although Mongolian economy faced challenges due to the commodity price drop in recent years, we are optimistic about the country's economy" said Mr. Ali Abbas Alam, Managing Director from Credit Suisse.

According to the Development Bank of Mongolia, a groundbreaking deal such as this could be a good indication of investors' confidence in the Mongolian market.

 

Монгол:

МУХБ нь анхны хамтарсан зээлийн санхүүжилтийг босголоо

12-р сарын 16 -- МУХБ нь 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттайгаар хаалаа. Уг зээлийн хөтөлбөрт зохиуцлагчаар Кредит Свисс Банк, БНХАУ-ын Экспорт Импортын Банк, болон Сумитомо Мицуи Банкууд ажиллаа.

Энэхүү зээлийн хөтөлбөр нь 200 сая ам. доллар бүхий үнийн дүнтэй, зах зээл дээрх хөрөнгө оруулагчидын сонирхолоос шалтгаалан уг 100 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой байсан бөгөөд хөрөнгө оруулагчидын сонирхол өндөр байсны улмаас зээлийн дүнг 300 сая ам.доллар хүртэлх өсгөн зээлийн гэрээг байгуулав. Энэ нь Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх хамгийн том хамтарсан зээлийн санхүүжилт боллоо.

Энэхүү эх үүсвэр нь МУХБ-ны үндсэн чиг үүрэг болох эдийн засагт үр өгөөжтэй эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, уул уурхай зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдана.

МУХБ нь 2012 оны 580 сая ам. долларын бонд, 2013 оны 30 тэрбум иенийн Самурай бондуудыг тус тус гарган эх үүсвэр бүрдүүлж байсан бөгөөд энэ удаад анхы хамтарсан зээлийн санхүүжилтээр эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат дурдав.

Кредит Свисс банк нь хөгжиж буй орнуудад багагүй хөрөнгө оруулдаг. Манай банкны зүгээс Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг эерэгээр харж байгаа юм. Мэдээж хэрэг олон улсын зах зээл дээрх уул уурхайн салбарын уналтаас үүдээд өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт нааштай биш байсан ч бид бүхэн үүнийг хямралын төгсгөл гэж үзэж байна. Иймээс бид бүхэн Монгол Улсад маш их итгэл хүлээлгэж байгаа" гэсэн юм.

Мөн энэхүү зээлийг амжилттайгаар эцэслэн нь гадны хөрөнгө оруулагчидын Монгол дахь сонирхолын илэрхийлэл юм.

No comments:

Post a Comment